HEALTHY ISN’T A GOAL, IT’S A WAY OF LIVING:
“Би эрүүл амьдарлын хэв маягтай болмоор байна, гэхдээ юунаас эхлэх вэ?!”

Бид ихэнхдээ Instagram-аар сайхан биетэй бүсгүйчүүдийн зургийг харсныхаа дараа л эрүүл хооллон турах хүсэлтэй болж тэр даруйдаа дасгал хийж, алдартай YouTube chanel үзээд л өөртөө смүүти бэлдэж, ногоо идэж эхэлдэг. Харин маргааш нь найз охидтойгоо кафед суун юм ярьж , дуртай амттанаа ханатлаа идэж дуусмагцаа: “ OMG!!!Би дэглэм барьж байснаа мартчихаж. ” гэж хэлдэг бүсгүй ганцхан та биш. Энэ байдлаар “эрүүл амьдрал” дараагийн даваа гараг бүрт л эхэлдэг. 😒 Эрчүүд ч бас энэ асуудалд дийлэнх нь хойрго хандаж дөнгөж гучин нас дөхөөд л унжсан гэдэстэй болдог. Гэтэл ам руу тань орж байгаа юм бүхэн таны ирээдүйн амьдрaлыг тодорхойлж байдгийг бүү март.
Тэгвэл тогтмол эрүүл амьдрахын тулд хамгийн түрүүнд хийх ёстой 3 зүйлийг доорх мэдээллээс хүлээн авна уу. 💪+🏋+🥑=😇
АЛХАМ №1 ӨӨРИЙГӨӨ ХҮЧТЭЙ СЭДЭЛЖҮҮЛЭХ!
Эхлэлийн хувьд та зөвхөн бие махбодоо өөрчлөхийг хүсэх төдийгүй, үүнтэй холбоотойгоор та өдөр тутмын амьдралын хэв маяг, зуршлаа өөрчлөх хэрэгтэй болдог. Тиймээс та өөртөө шинэ өөрчлөлт хийнэ гэсэн итгэлтэй, түүнийхээ төлөө тэмцэнэ гэсэн сэтгэл зүйг бий болгох хэрэгтэй. Үүний тулд тэмдэглэл хийж, Wish list-дээ эрүүл байх тухай бичиж, энэ талаар судалгаа хийснээр та хамгийн эхэнд хийх алхмаа гүйцэтгэж байна гэсэн үг. Хэрвээ та өөрийгөө ойлгож, бие махбодынхоо тухай сонирхож эхлэн өөрөө бие даан судалж эхэлбэл 1-р алхмаа амжилттай хийлээ гэсэн үг.

АЛХАМ №2 ХООЛЛОЛТОО ӨӨРЧИЛ!
Дараагийн алхам мэдээж хоол хүнсэндээ өөрчлөлт оруулах бөгөөд дэглэм, тураах эм, бүсний ид шид зэргийн талаар март.(Мөн зөв хооллолтын тухай энэ баримтат киног үзэхийг зөвлөж байна.) Харвардын их сургуулийн судлаачид зөв хооллолтын пирамид зохиосон бөгөөд пирамидын дагуу хүний хооллолтын тал хувь нь жимс, хүнсний ногоо байх ёстой бол үлдсэн нь буудай, уураг байх хэрэгтэй. Үүнээс гадна улаан махнаас татгалзаж, тахиа эсвэл цацагт хяруулын махыг хэрэглэхийг зөвлөж буй аж. Ихэнх судлаачдын зөвлөснөөр өдөрт гурван удаа хооллох бус, харин бага багаар ойр ойрхон идэх хэрэгтэй гэжээ.

АЛХАМ №3 ХАРИН ОДОО ХӨДӨЛЦГӨӨE!
Спортоор хичээллэхгүйгээр та эрүүл чийрэг байж чадахгүй, хэдий зөв хооллож байгаа ч булчингаа ажиллуулж биеэ идэвхтэй байлгахгүй бол “skinny fat” буюу сул, туранхай биетэй байх болно. Та өөрийн хүссэн нэг спортыг сонгон авч, түүгээрээ тогтмол хичээллэхийг зөвлөж байна.

“Дэлхий дээрх хамгийн том аз жаргал бол өөрөө эрүүл байх, хайртай хүмүүсээ эрүүл байлгах юм.”
Эх сурвалж: http://www.woman.ua
Орчуулсан: Ж.Оюунтуйл
2018.09.04
