БҮТЭЭХ, ХҮРТЭЭХ
Аливаа юмс бүтээх, хүртээх гэсэн энэ 2 үгний утган дээр тогтож байдаг байх. Эхлэл, төгсгөл гэж бидний яридагтай адил. Бүтээх, хүртээх 2-ыг хүнчлэх гээд оролдоож үзье л дээ. “Бүтээгч, хүртээгч” гэх болов уу. Энэ ойлголт нэг нь нөгөөгөөс илүү байх ямарч боломжгүй гэдгийг бодоод үзэхэд буруутахгүй. Хүртээгчгүй бүтээгчээр яах юм бүгд хог болно, бүтээгчгүй хүртээгчээр яах юм хомсдол үүснэ. Эдийн ухаанд ч энэ байдлыг тайлбарсан онолоор эдийн засагчид хүмүүжиж байгаа нь үнэн. Өнөөдрийн нийгмийн амьдралын бүтээгч хүртээгч 2-ын тэнцвэрт байдал 1990 оноос хойш алдагдчихсан яваад байгаа. Монголд бүтээгч нь туйлын хомс бараг байхгүй гэхэд хэлсдэхгүй. Бүтээгч хүн хэзээ ч зөв зүйтэйгээр хүртээж чадахгүйтэй адил хүртээгч хүн ч бүтээж чадахгүй нь байгалийн хууль юм. Бүтээгч хүртээгчээр хэлэх гэсэн гол санаа нь эрэгтэй хүн эмэгтэй хүний хийж чадахыг хэзээ ч чадахгүй, харин эмэгтэй нь эрэгтэйг орлох ямарч боломжгүй юм. Феминист үзэл санаа 1950-аад оноос эхлэн маш хүчтэй давалгаалсаар өнөөдөр хүрчээ. Энэ үзэл санааг буруутгах, эмэгтэй хүнийг эр хүнээс доогуур байх ёстой гэсэн ядмагхан агуулгыг илэрхийлэхийг хүссэнгүй. Эмэгтэйчүүд сонгуульд оролцох, өөрсдийн эрхийг хамгаалах, эр хүнд дарлагдах, сурч боловсрох, нийгэмд өөрсдийн байр сууриа тунхаглах нь зөв зүйтэй үйл хэрэг мөн билээ. Гэвч аливаа зүйл туйлшралд ороод ирэхээрээ утга агуулгаа бүрэн алдаад ирдэг нь нууц биш. Бүтээгч хүн хүртээгчийг дарлахгүй, хүртээгч нь бүтээгчийг үгүйсгэхгүй байх ийм л тогтолцоо хэрэгтэй байна. Эр эм хүйсний тэгш эрхийг дутуу дулимаг байдлаар олон нийтэд түгээх үйл явцын үр дүнд эр эм 2-ыг яг адилхан гэж зарласанд нь гол учир оршиж байна. Хаа нэгтээ эмэгтэй хүнд гарч хүрч байгаа эр хүн хэрхэн үнэлэгддэг билээ. Харин эрэгтэй хүнийг зодож байгаа эмэгтэй хүнийг хөөрхийдөө арга ядсан, ядарсан энэ хар юм нь арчаагүйдээ бүсгүй хүнийг ийм байдалд оруулах вий дээ гэх мэтчилэн яригдах байх. Үүнтэй санал зөрөлдөх хүн ховор болов уу. Бүтээг ч бүтээгээд, хүртээгч нь зөв зүйтэй хувиарлаад эрх тэгш амьдарч чадах тийм нийгэм дэлхий дахинд үгүйлэгдэж байна.
