Яруу найрагч Л.Өлзийтөгсийн ЦАС шүлэг

Цас орж байна. Нам гүм. Цас.

Чиний явсан өдрийнх шиг нам гүм.

Цас орж байна. Нам гүм. Цас

Чи цонхон цаана зогсож байх шиг нам гүм

“Яв” гэж хашгирсан. Яваад өгсөн.

Тэсгэлгүй араас чинь гүйсэн.

Явчихсан. Уйлаад гүйсэн. Халтирч унасан.

Нэг ч цас дуугараагүй. Дув дуугүй цас.

Зүрх минь өвдөг шигээ шалбарсан

Тэр өдрийн , яг тэр цас орж байна.

Зүүд л үргэлжлээд байх шиг. Нам гүм. Цас.

Чи яваад л, тасралтгүй яваад, би гүйгээд л байх шиг

Хөврөн жингүйдсэн цас.

Ээ , үүрд будрах юм шиг , мөнхөд хайлахгүй юм шиг

Гэнэхэн цас орж байна.

Хэзээ ч дурсахгүй юм шиг, хэнийг ч мартчих юм шиг

Тэнэгхэн явсан минь бодогдож байна.

Байна, байдаг бүхэн минь л байна, энд тэндгүй дүүрэн цас.

Байхгүй юм гэвэл зөвхөн чи!

Цас ороод л байна.

2012.12.07

Цаг хугацаа хурдан өнгөрөөд цас хурдан ороосой. Улаанбаатарын намрын уйтгартайг ээ!
Цас орохоор ямар нэг сайхан зүйл тохиолддог гэдэгт итгэдэг.
One clap, two clap, three clap, forty?

By clapping more or less, you can signal to us which stories really stand out.