Pink Floyd ба утга учир
Дурсамж,мэдрэмж, мотивац гурвыг нэгэн зэрэг өгч чаддаг хамтлаг.
Бичвэр болгоны өмнө бичих үед сонсож байсан дуунуудаа оруулчихлаа.

Хамтлаг гэж хэлэхэд хэтэрхий харь холийн,хөндий санагдаж байна шүү. Үнэндээ Pink Floyd хамтлагаас хол давсан оршихуйнууд, хүн төрөлхтний сонорыг ЭГШИГ УЯНГА, ХӨГЖМИЙН ХӨГӨӨР бөмбөгдөж, зүрхний шигдээс, мэдрэмж сэрэлийн дээд оргилд хүмүүнийг хөтлөхөөр тэнгэрээс илгээгдсэн элч нар.

Ертөнцийн ахуйгаас хальж, сансар огторгуйн орчил дахь юмсын мөн чанарыг, айдас жихүүдэс хүргэм од гариг эрхэсийн төсөөллийг тэдний дуутай дүйцүүлж, тархиндаа хэлтэрхийнүүдийг нь бөөгнөрүүлж GIANT шиг орон зайг үүсгэж ч болно.

Тархиндаа MANIPULATION хийлгүүлчихсэн, идэхээс шунахаас хүсэхээс өөр ид шидгүй, цуцахаа мэдэхгүй гахайн тооройнууд! Харахаас ч өрөвдөм,нүд хальтармаар хөөрхийлэлтэй идэгчид мөрөөдөгчид!

Хүүхэд нас, хамтдаа гээд бүхнээ зориулчихдаг байсан найзууд, цас шиг аниргүй зөөлхөн гэмгүйхэн бидний бяцхан тархи, зүрх сэтгэл! Байнга л инээж явсан шиг санагддаг дурсамж дуртгалууд ч ялгаагүй…

Юу ч юугаар ч хязгаарлагдахгүй шүү үр минь! гэж дуу болгондоо шивнэх шиг болдог David Gilmour-н сүнслэг telepathy. Бүгдийг нь хүлцээд, шувууд шиг нисэх замналаа хөнгөхөн, аз жаргал дүүрнээр төсөөлж урагшлах хүчийг өгдөг. Бодоод үз дээ? Энэ эрхэмүүдийн хөгжмөөр амьдралынхаа барааныг өнгөлж, хөггүй орхигдсон хэсгээ хөглөж байна гээд? Ингээд тэднийг сонсох тоолонд “LIVE TO THE FULLEST” гэх үг л орж ирнэ.Бүр эцэж туйлдталаа байдаг бүх хүчээрээ амьдарч, чөмөгийг нь барагдтал сормоор санагдана.

ЦАГ ХУГАЦАА хэдийнээ бидэнд хязгаартай олгогдсоныг эргэн тойрны хүмүүс хөгширч,барагдаж, өсөж өндийх үйл явцаас ойлгочихсон явна. Өнгөрсөндөө юу үлдээгээд одоодоо хүрээд ирэв гээд харахад л 10 гаран жил зүгээр өнгөрчихсөн ч юм шиг. Аймар шүү. Зөвхөн миний цаг дуусч байна гэж бодогдох биш.Хайрлаж ирсэн хүмүүсийн чинь чамтай инээж ярилцах, хамт уйлж, хамт туулах хугацаа бага багаар дуусч байгааг мэдрэх,мэдэх.
Эцэст нь гэж төгсгөмөөргүй бичих эрээчих үй түмэн замбараагүй,холхилдсон бодлууд толгойд эргэлдэж л явна.

