Ааааааав

Аав нар гомдолдоггүй болохоор л тэдэнд шүүдэрийн дуслаар цай чанаад өгөх хүү байдаггүй юм. Аав нар гомдолдоггүй болохоор л тэдэнд мөнхийн ус олоод ирэх үр байдаггүй юм. Учир нь аавын дотор алаг хорвоо бүхлээрээ багтдаг болохоор амьтаны өөрийн ялгалгүй бүгд хүү нь байдаг болохоор тэд мөнхийн усаар цай чануулах үр нэхэж амьдардаггүй юм. Аавын нүднээс гомдлын нулимс дусдаггүй, зовлон дундаас жаргал амтагддаг энэ амьдралд харуусах зүйл бишгүй байдагыг мэддэг болохоор хаттай төмөр шиг ханхайн байдаг юм. Аавын нүднээс баярын нулимс л дусдаг юм. Энэ хорвоод тэднийг баярлуулах юм цөөхөн байдаг болохоор л нудрагаа нулимсаараа дэвтээдэг юм…