Хэр хүчтэй цохихдоо бус, харин хэр хүчтэй цохилтыг дааж чадах вэ? гэдэгт л хүч оршдог. Гараа зангидаж нудрагаар ялалт тогтоохдоо бус, жинхэнэ ялагч ганц үгээр өрсөлдөгчөө бут цохих ухаан байдаг. Уран цэцэн худал үгсээ ус шиг асгахдаа бус, уржигдарын зовлонгоо өнөөдөр мартахгүйд л ухаан оршдог. Урт мэт богино наслахдаа ууж идэхийг амьдрал болгохдоо бус, усны дусал урсгалтай нийлхэд ууршиж, мөн мөстхийг даван туулхад амьд бүхэнд тэвчээр тусалдаг. Тэнцвэрээ олохгүй шүд зуухдаа бус, тэвчихын арга үгүйтэй тэмцэн гархад л тэвчээр оршдог. Асар их тэвчээрийн араас амжилт дөнгөж цухуйдаг…