I-O Psychology: Ажлаас халшрах хам шинж буюу Burnout

Судлаачдын үзэж байгаагаар бидний зарим нь анх шинэ ажилд ороод л төсөөлөл болон бодит байдлын зөрүүтэй байдлаас үүдэн ажлаас халрах хам шинжид өртдөг гэж үздэг. Ажлаас халшрах хам шинж нь удаан хугацааны турш хуримтлагдсан стрессээс үүдэн илэрдэг бөгөөд сэтгэл санаа, бие махбод болон мэдрэлийн ядаргаанд оруулдаг байна. 2017 оны байдлаар бүтэн цагаар ажилладаг насанд хүрэгчдийн 23% нь ажлаас халшрах хам шинжид байнга өртдөг тоо баримт бий. Энэ бол маш өндөр хувь бөгөөд эмэгтэйчүүд харьцангуй өндөр хувиар өртдөг ажээ. Бие хүний шинж болон амьдралын хэв маяг, ажлын байран дахь стресс болон тэдгээрийн тэнцвэр алдагдах нь ажлаас халшрах хам шинжид өртөх гол хүчин зүйлс болдог юм. Та ажлаасаа халшраад байгаа юм биш биз?

Ажлаас халшрах хам шинжийг яагаад анхааран авч үзэх шаардлагатай вэ?

Хувь хүнд тулгарч буй сэтгэл зүйн сөрөг асуудлууд нь эргэн тойрны хүмүүст сөргөөр нөлөөлдөг буюу халдварладаг гэж ойлгож болно. Үүнд гэр бүлийн гишүүд, найз нөхөд болон ажлын хамт олон зэрэг багтана. Ажлын байран дээр бие хүнд үүсэж буй стресс нь идэвхгүй байдлыг бий болгох, хамт олны уур амьсгалд сөргөөр нөлөөлөх, цаашлаад ажлын бүтээмж эрс буурах гэх мэт аюулыг авчирдаг. Ажил хийх хүсэл эрмэлзэлгүй болсон ажилтан ажлаас гарах хүсэлтэй болдог байна. Бие махбодыг жишээлэн авч үзвэл нэг эрхтэн тогтолцоо гэмтэл авсан тохиолдолд бусад эрхтэндээ тодорхой хэмжээгэр нөлөөлдөгтөй адилтган үзэж болно.

Хэрхэн харилцан нөлөөлөл бий болдог вэ?

Хэрэв таны гэр бүлд дотоод маргаан бий болсон тохиолдолд өөрт мэдрэгдсэн таагүй мэдрэмжээ ажлын хамт олонд гаргах магадлал хамгийн их байдаг байна. Үүний адил ажлын байран дээрх стресс, уур бухимдал, таагүй мэдрэмжээ гэр бүл, найз нөхдийн харилцаанд ил гаргах магадлалтай байдаг. Өдөр тутамд дээрх шинж тэмдгүүд илэрч байвал та ажлаас халширах хам шинжтэй болсон байгааг илтгэнэ.

Бие махбодид илрэх шинж тэмддэг:

· Ядрах

· Өвдсөн зовиурласан мэдрэмж авах

· Хоол болон нойрны хэм алдагдах,

· Толгой болон булчин өвдөх.

Сэтгэл санаанд илрэх шинж тэмдэг

  • Бүтэлгүй, бүтэмжгүй мэдрэмж авах
  • Идэвхтэй байдлаа алдагдах
  • Аливаад хандах хандлага сөрөг болж өөрчлөгдөх
  • Ажлын байран дээрх сэтгэл ханамж буурах

Зан үйлээр илрэх шинж тэмдэг

  • Хариуцлагаас зугтах
  • Бусдаас өөрийгөө тусгаарлах
  • Ямар нэгэн зүйл хийхэд хэтэрхий их цаг зарцуулж бүрэн дуусгаж чадахгүй байх
  • Хэт их хоол идэх, архи тамхны хэрэглээ нэмэгдэх
  • Ажлаа шалтгаангүй таслах, хоцрох, эрт тарахыг хүсэх
  • Ажлаас хамраалтай стресс

Хэрэв та ядарч байвал шантрах биш амраарай! Сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаардаг хүн бүхэнд зориулав.

#RightMindSolutions #RMSMongolia #IOPsychology #Burnout #MentalHealthMatters

Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade