Хэн мэдлээ.
Бага байхдаа хойд ээж нь өөрийг нь гадуурхаад байхаар нь уурандаа ч тэрүү атаархсандаа ч тэрүү ямартай ч жоохон дүүгээ зуухны дээр толгойг нь доош нь харуулаад зогсож байгаад ээждээ баригдаад айгаад зугтдаг нэг хүүтэй кино үзэж байснаа өчигдөр орой их тод зүүдэллээ бүр яг дахиад зурагтаар үзэж байгаа юмшиг л тийм тодоор. Тухайн үед тэр хүүг ямар муухай хүүхэд вэ яаж ийм жоохон дүүдээ тийм муухай зүйл хийх гэж оролдож чаддаг байнаа гэж бодож байсан шиг санагдаж байна. Өглөө харин сэрчээд дахин нэг бодож үзээд тэр хүүг үнэхээр чин сэтгэлээсээ өрөвдлөө. Гадуурхагдаж үзээгүй балчир насандаа үзсэн кино тул хүүд л зөвхөн бурууг үүрүүлж байж л дээ харин өөрөө гадуурхагдаж, ялгаварлагдаж үзсэн хүний өнцгөөс харахад ямар их новшийн мэдрэмжүүдийг мэдрээд тэвчиж чадахгүй болсон болохоороо тийм үйлдэл хийх гэж оролдсон бол доо, хажууд нь байсан бол тэвэрч аваад хамт уйлахгүйюу гэж бодох аж.
Кино, ном зохиол, дуу шүлэг эсвэл зураг яг аль нь байх нь бидэнд түй ч хамаагүй байдаг бололтой. Бид зүгээр л өөрсдийнхөө мэдэрдэг мэдрэмжийг илэрхийлж буй тэр зүйл рүү бүхий л сэтгэл зүрхээрээ шунан тэмүүлж байдаг юмшиг. Тэгээд яг адилхан сонирхолтой хүнтэй таарахаараа “Энэ хүн яг надтай адил мэдрэмжийг үүнээс авдаг байх” гэсэн бодлыг бодсноо ч мэдэхгүй бодчихдог. Тэгээд л тэр хүнээс юугаа ч нуулгүй бүхий л зүрх сэтгэлээ уудалчихдаг байх. Харин тэр харилцаа яаж дуусахыг нөгөө талын сонсогчийн хэн байх л шийддэг юмшиг. Зүгээр далийвал.

Одоо эргээд нөгөө кинондоо шилжихэд тэрхүү киноны төгсгөлд хойд ээж нь тэр хүүгийн араас хайн гүйсээр байгаад барьж аваад энгэртээ тэврээд хоёул уйлдаг юм. Ерөнхийдөө кино их аз жаргалтайгаар дуусдаг. Өдий насалтлаа үзэж байсан өнгөт кинонуудын минь хамгийн тод санаж байгаа нь л энэ.
Тэгээд бодохнээ магадгүй энэ киног зүүдэлсэн минь би зүгээр л тэр хүүд атаархсандаа байсан бололтой.
