“Мөнгөний тухай хамгийн чухал ярианууд”

Номын нэр “Мөнгөний тухай хамгийн чухал ярианууд”. Номын төгсгөл хүртэл ийм олон зүйлийн тухай, хүн болгонд л тулгардаг олон асуудлыг ийм энгийнээр тайлбарлаж чадсан атлаа яагаад заавал “мөнгөний тухай” гэж нэрлэсэн юм бол, нэр нь өөр байж болоогүй юм байхдаа гэсэн асуултыг өөрөөсөө асуусаар байсан юм. Гэтэл номын төгсгөлийн үгэнд энэ бүхнийг өнөөх л энгийн хэрнээ аан ийм учиртай байсан юм байна шүү дээ гэж бодтол тайлбарлаад өгчээ. Бас миний хувьд өөрөөсөө ийм асуулт асууж байсандаа, уншиж дуусаагүй байж зарим хүмүүстэй ярилцаж явсандаа ичмээр болгосон нэг зүйл бол би номын нэрийг бүхлээр нь “харах” биш зүгээр л эхний хоёр үгэнд нь хууртаж явсан байна шүү дээ гэсэн бодол. Хамгийн чухал ярианууд гэж байсаар байтал мөнгөний тухай гэдэг үг нь л намайг оосорлоод байж. Би ч болоогүй байна даа… Энэ бүхнийг орхиод номын тухай товчхон өгүүлье.

Ийм ном бий…

Дээр дурдсанчлан энэ ном бол дан ганц мөнгөний тухай ном биш. Бүр хэрхэн баяжих арга замыг заасан ч ном биш. Уншигчид олон асуултыг өөртөө болон өрөөлд тавьж, тэднийг бодуулж чадсан ном. Ийм жижигхэн хэдхэн хуудастай номонд ийм өргөн агуулгыг ингэж ойлгомжтойгоор нэгтэж чадна гэдэг бол аргагүй л туршлага, мэдлэг биз ээ.

Ном “мөнгө үргэлж загасны үнэртэй байлаа” гэж эхэлдэг. Номын зохиогч Сайбара Риэко хэмээх эмэгтэй Японы Киочи мужийн Үрадо хэмээх загасчдын тосгонд төрсөн ажээ. Тэрээр өдгөө Японы нэртэй манга зураач болсон ч түүний хүүхэд нас, туулж өнгөрүүлсэн амьдрал нь бидний ярьдагаар “тийм ч шулуун дардан байсангүй”. Энэ ном түүний тухай өөрөөр хэлбэл өнгөрсөн амьдралынхаа тухай бичсэн бодит түүх.

Үргэлжлэлийг: http://thenext.name/