Олуулаа амьдрахын гайхамшиг

Олуулаа амьдрахын гай гамшиг ч гэж нэрлэж болох юм. Гэхдээ гайхамшиг гэх нь зөв байх. Бэлгэдэлээ бодоод байгаа юм биш зүгээр ирээдүйд гэдэг утгаараа.

Анх удаа бид саяулаа хамт амьдарч үзэж байна. Өмнө нь ийм байх боломж, нөхцөл байсангүй.

Ялж, ялагдаж явсан түүх бол байгаа ч хамт амьдрах туршлага, нийгэм бий болох үндэс байсангүй. Тун саяханаас хот байгуулж аваад суув. Хотын зохион байгуулалтын хувьд төв талбайгаасаа эхлээд бусдаас санаа авч, ерөнхийдөө бусдаар заалгаж.

Энэ мэт хэдэн оныг үдэж байтал орчин, нөхцөл байдлаас шалтгаалж сая гаруй хүн нэг дор амьдрах шаардлагатай болов. Нэгжийн хувьд авч үзвэл энд бүх зүйл хөл толгойгоо алдсан мэт боловч ерөөс улс даяараа ийм байдалтай болсон юмсанж.

Нэг их ч олон хүн энэ талаар мэдсэнгүй. Эрх чөлөө хэмээгч нь л энэ юм байх гэж бодоцгоов. Цаашдаа ч бас хэсэгтээ бодох шинжтэй. Гэвч биш байж магадгүй юм.

One clap, two clap, three clap, forty?

By clapping more or less, you can signal to us which stories really stand out.