24 цагаар ажилладаг Монгол номын дэлгүүр


Хүмүүсийн тэр бүр мэддэгүй 24 цагаар ажилладаг номын дэлгүүрийн тухай танилцуулъя. Номын дэлгүүрт киноны цаг хүлээж, эсвэл хичээлийн завсарлагааны цагаа нөхцөөж байгаа хүмүүс биш жинхэнэ ном авахаар хайж байгаа хүмүүст хамгийн тохиромжтой газар л даа. Тэр газар маань www.internom.mn.

Онлайн дэлгүүрийн давуу тал:

32 мянган номноос хайлт, ангилал, төрлөөр нь шүүж сонголт хийх боломжтой. Дэлгүүрийн тавиур дээгүүр доогуур нүдээ гүйлгэж, хүзүүгээ сунгах шаардлагагүй.

Онлайн дэлгүүрээс авбал илүү хямд. Байнгын -3% хямдралаас гадна төрөл бүрийн урамшуулал зарлагддаг. -50% хямдралтай номтой таарах тохиолдол ч бий.

20 мянган төгрөгөөс дээш үнийн дүнтэй худалдан авалтанд ҮНЭГҮЙ ХҮРГЭЛТТЭЙ. Ердөө 1 ном авахад л 20 мянга болчихдог гэдгийг хэлүүлэлтгүй мэдэх биз ээ.

Замын түгжрээ, стресст өртөхгүй. Заавал онлайнаар захиалахгүй байсан ч тухайн ном аль салбарт нь худалдаалагдаж байгааг мэдчих боломжтой.

Онлайнаар авах дадал зуршил хараахан суугаагүй (итгэдэггүй), интернэтгүй газар байгаа зэрэг тохиолдолд 7577 7700 утсаар шууд захиалга өгөх боломжтой.

Номтой холбоотой сонирхолтой нийтлэл, ярилцлага, шүүмж зэргийг уншиж болохоос гадна Интерном дэлгүүр дээр зохион байгуулагдах арга хэмжээний мэдээллүүдийг авчих боломжтой. Дуртай зохиолчийнхоо номын нээлтэнд очоод гарын үсэгтэй номыг нь авах бас л сайхан мэдрэмж шүү.

7 хоног бүр шинэчлэгддэг бэстселлерийн жагсаалт. (Энэ 7 хоногийн баримтат бүтээлийн бэстселлер)

Энэ мэтчилэн онлайн дэлгүүрийн давуу тал олон. Үйчлүүлж үзээд сэтгэгдэлээ үлдээгээрэй.