NETFLIX-ЭЭР ҮЗСЭН АНХНЫ КИНО

Интернэт видео стриминг үйлчилгээний дэлхийд тэргүүлэгч Netflix компани CES 2016-ийн үеэр 130 оронд үйлчилгээгээ нэвтрүүлж байгаагаа зарласны дотор Монгол маань багтсаныг өчигдөр өглөө ikon.mn сайтаас мэдээд тэрүүхэндээ хөөрхөн баярласан билээ.

Ингээд туршиж үзэх ажил маань эхлэж хамгийн эхэнд unread.today-ийн зөвөлгөөн дээр байсны дагуу баримтат киног нь сонирхож үзлээ.

Олон баримтат кино байгаагаас Decoding Neanderthals киног сонгосон бөгөөд анхны сэтгэгдэл маш өндөр байна. Дараагийн үзэх киногоор Marco polo hundred eyes-ийг төлөвлөөд байгаа. Тэрний дараа Marco polo цувралыг гэх мэтээр…

Бүртгүүлээд гэр бүлийнхнийхээ ч юм уу найз нарынхаа гэх мэтээр тус тусдаа аккаунт үүсгээд тэдгээрээрээ өөр өөр чиглэлийн кино үзэж болохоор юм. Өөрөөр хэлбэл хүүхэд гэсэн сонголттойгоор үүсгэсэн аккаунтаа сонгохоор зөвхөн хүүхдийн кинонууд гарч ирнэ гэсэн үг.

Бас хэд хэдэн хэл дээр subtitle-н боломжтой. Тэр subtitle-ийнхаа харагдах хэлбэр нтрийг өөрөө сонгож болно гээд ерөнхийдөө дажгүй шүү.