Ухаарая гэвэл, ухаарах хугацаа болсон доо, энчодоо
Бид хэзээ ийм дорой бодол, сэтгэлгээнээс салах бол???
Сошиалаар дүүрэн, төрдөө гомдсон, итгэл нь алдарсан түмэн олон. Төр ч гэж дээ, угтаа бол төрийн эрхийг луйвардаж буюу иргэдийн саналыг худалдан байж авсан “нам” нэртэй мафижсан бүлгийн хулгайчууд. Олноо “Олигархиуд” хэмээн танигдсан. Тийм болохоор тэдэнд хэн ч итгэх вээ дээ. Нээх тийм, хүн итгэл хүлээлгэчихээр хүмүүс байгаа биш. Бүр нэг харахаар шижиг хүрмээр. Арай ч дээ.
Сүүлийн үед нийтийн дунд маш том буруу ойлголт “гаарч байна. Юу вэ гэхлээр: Манайд байгаа улс төрийн эрх мэдлийг ээлжлэн барьж буй “Ардчилсан, Ардын” гэх хоёр нам л манай улсын хөгжих найдвар мэт л гомдоллох. Уучлаарай, ах дүүсээ та нар минь маш буруу бодож байна. Ингэхээс аргагүй байдалд оруулсан байх л даа. Гэхдээ л ийм байж болохгүй. Юу гээч, энэ хоёр нам бидний найдвар байж чадах ч үгүй, тийм байх эрх ч үгүй. Тэвчээрт бас хязгаар бий. Даанч, тасрахгүй л байгаа болохоос. Гэхдээ удахгүй биз ээ, хэмээн найднам. Чингис босоод ирэхгүй юм аа гэхэд, чи бид нэг юм бодно.
Яг одоогийн “Ардчилсан, Ардын” гэх намуудад : Үнэт зүйл, үзэл суртал түй ч байхгүй. Ардчилсан нийгэм түүн доторх “хүний эрх, эрх чөлөө, шударга ёсны” талаарх үнэрч үнэртэхгүй. Зүгээр, нэр нь л хайран. Бусдаар бол бөөлжис хүргэнэ.Ийм байхад тэднийг толгой дээрээ залчихаад, найдвар тээгээд сууж байгаа гэхлээр гах, гах, гах.
Ажлын байр нэм, амлалтаа биелүүл, халамж олго “Ардын намаа, Ардчилсан нам аа гэж ээлжлэн гомдоллож олон жилийг үдлээ. Ядахнаа уйдая л даа. Наад намууд чинь юугаа хийдэг юм бэ? Юу ч хийж чадахгүй шдээ. Тэгдэг функц нь ч биш. .
Юу гээч : Улс төрийн нам буюу Ардын ч бай Ардчилсан ч, ногоон ч бай цагаан ч бай ер нь аль ч нам “ажил олгогч , халамж өгдөг байгууллага огтоос биш”. Хэзээ ч тийм байж чадахгүй. Байх ч ёсгүй. Үзэл суртлын, үнэт зүйлийн эх сурвалж байх атал бузартчихсан.
Тэгэхээр байна шдээ, Монголчуудаа : МАН-аас АН-аас ер нь бусад аль ч нам, тэдгээрийн дарганцаруудаас ажлын байр, халамж нэхэхээ больж үз. Тэд чинь сүүлдээ андуураад өөрсдийгөө ардын баатар, хүмүүсийн найдвар юм байна гэж бодох боллоо. Арай дөнгүүрүүд нь хүртэл нам дагахгүй л бол болохгүй юм байна гэж сэтгэж, зорилго-үнэт зүйлээ бузартуулаад байна.
Зүй нь “бидний хөгжил бол хүмүүс нь хүсэл мөрөөдөлтэй, хийх ажилтай, амьдарлын боломжтой, асуудлыг зөв шийдэж чадах ухамсартай, хамтач соёлтой” ҮНДЭСТЭН байх.
Өөрчлөгдөхийн тулд, бодож сэтгэхээ өөрчлөхөөс эхэлнэ. Жишээлбэл, “Ажлын байр, цалин мөнгө, цаашлаад баялаг бүтээгчид чинь нам биш “Хувийн хэвшил”. Үүнийг ухаараад өгөөч. Амлалтаа биелүүл ардын намаа, хэлсэндээ хүрч эх орны хишгээ тараа ардчилсан намаа гээд л дарга нараас нь мөнгө, халамж нэхээд байхыг ерөөсөө ойлгохгүй юм.
Бидний хөгжлийн гарц байна шдээ : Авилгын, ер нь л хамаг бузрын үүд болсон наад улс төрийн намууд чинь ерөөсөө биш. Итгэ.
Тэгэхээр хэдүүлээ : Ажил хийх тухай, ажлын байр бүтээх тухай, өөрсдөө биш бол өрөөлийн ажлыг дэмжих тухай, олон олон ажлын байр бэлдэж байгаа хувийн хэвшлүүдээ хамгаалах тухай л ярьцгаа. Бусад нь аяндаа болно. Яагаад гэвэл, хүмүүс ажилтай болоод ирэхээр, мөнгөтэй болно. Мөнгөтэй болж, өнөө маргаашдаа санаа зовохоо болиод ирэхээр аяндаа дараагийн хөгжил, дэвшлийн талаар бодох сэхээтэй бол.
Тэрнээс биш яг одоо бол юун давхар гүүр, дэлхийн боловсрол, тунел дэх метро вэ? Хоол ундаа яая гэж байхад. Улс удирдах төлөөлөгчөө сонгох Сонгууль нэртээ л болохоос биш , хэн нь олон ядуу иргэдийн саналыг худалдаж авах бэ? гэх уралдаан болоод байгаа шалтгаан нь бидний “ахуйн болоод боловсролын ядуу” байдлаас лүүдэлтэй.
Өнөөдрийг хүртэл “Хөгжлийн” тухай хэн юу ярьж, юуг амласан боловч, одоо ямар байгааг. Гэхдээ ярьж, амлагсад нь өөрсдөө ямар болсныг. Итгэсэн, хүлээсэн иргэд нь ямар байгааг.. Сайн бодоцгоо.
Тэвчээр алдаад нилээд удаж буй иргэн Э.Батсайхан /МВА/.
