Мэдээлэл олох тухай
Би ч бусдад багшлаад байх мундаг амьтан биш ээ. Харин үзсэн харсан өөрт болон бусдад тохиосон тохиолдлуудыг мэддэг маань бусдад хэрэг болдог байх. Уламжлал ёсоор нэгэн түүхээс хуваалцая гэж бодлоо.
1-р курсын 2дах семистрт бидний шүтээн болсон багш маань “Эрх зүйн философи” хэмээх хүндхэн хичээлийг орох болов.
Би хувьдаа тэр багшийг намайг үзэн яддаг гэж нэг үе боддог байсан юм. Хаа тарсан газраа өөлж, амбицтайгаар минь дуудна. Харин сүүлд сонсохнээ ирээдүйтэй байж магадгүй оюутнуудыг багаас нь тэгж засдаг аргатай багш байсан юм билээ.
Тэр хичээлийн хамгийн 2дах лекцэн дээр багш татгалзахааргүй санал тавьдаг юм байна. Багш “ Дундад зуун хэдэн онд эхэлсэнийг хэлсэн хүүхдийг би хичээлээс чөлөөллөө” гэх нь тэр. Хариултыг олох арга нь та нарын сурах бичиг хэмээгээд ЭРХ ЗҮЙН ФИЛОСОФИ номыг заав.
Тэр үед тэр ном хуучраад цөөн үлдсэн, сургуулийн номын сангаа олно гэдэг нь юун биелэгдэшгүй даалгавар цаашаа ёстой л оюутны сайндаа л олж авдаг байлаа.
Харин тэр ном нь яг өмнө минь байлаа. Ном авсан хүүхдүүд болон би номны хуудсуудыг эргүүлэн эрж гарлаа. Багшийн өгсөн хугацаа яваад л бид хайгаад л…зарим нь тун мэргэн санаа гаргаж номын тэг дундаас урагших хуудсыг өөрөө тэрний өмнөхийг хажуудахдаа даалгаж байгаа харагдав. Гэвч хэн ч амжилтыг эс олов…
Цаг дууслаа. Хэн ч багшид хариултыг нь өгч чадсангүй. Ингээд манай 2 ангийн 100 гаруй оюутнуудаас нэг нь ч чөлөөлөгдсөнгүй. Сүүлд нь багш маань зөв хариулт хаана байгааг хэллээ. Хариулт нь номны ОРШИЛ хэсэгт байсан. Харин бид нарын алдаа бол хариуг үндсэн хэсгүүдээс хайж эхэлсэнд байгаа юм. Одоо хэрэн ингэж уншдаг хүн олон байж ч магадгүй юм. ХАМГИЙН чухал хэсэг нь заавал төгсгөлдөө эсвэл дунд талын хуудсанд байх албагүй шүү дээ.
Үүгээр илэрхийлэх гэсэн миний санаа бол 1т хэрэв мэдээлэл авахаар ямар нэг ном гартаа барьсан бол хамгийн эхний нүүрнээс хамгийн төгсгөлийн нүүрийг хүртэл унших. 2т нь боломж бололцоогоо бүрэн дүүрэн ашиглах — магадгүй бид гар утсаа ашиглах ч боломжтой байсан. Ер нь бодоод байхад бид дээд боловсролтой түүх, нийгэм үзсэн л гэдэг соёлт хүн төрөлхтөний наад захын мэдэх ёстой мэдээллийг мэдэхгүй л явж байдаг.
Дараа нь надад одоо ч тулгардаг асуудал. Илтгэх ур чадварын сургалт явуулдаг юм лдаа. 9 сарын 11нд сургалт эхэлнэ гээд зарын доор хэдэнд эхлэх вэ гэдэг асуулт бичмээргүй байдаг юм. ЯРЬЖ СУРАХЫН ӨМНӨ ЭХЛЭЭД УНШИЖ МЭДЭЭЛЭЛ АВААД сурчихсан байвал бүүр л мундаг амьтан болно шүү дээ дүү нар минь

Жич : Дундад зуун нь Баруун Ромын эзэнт гүрэн мөхсөн буюу м.э.ө 475 оноос эхэлдэг байсан юм билээ.
