Хайртай…..
Өглөө болгон тэврээд сэрдэг хүнтэй байх ямар их жаргал байгаа вэ? Даанч алдсан хойноо л ухаарлаа. Хайртай гэж хэлээд эрхэлж, мушгирч явдаг байсан үе минь хичнээн гэгээн бэ? Би үнэхээр хайртай байжээ….. Ядаж ширтэлцдэг нэг эртэй болох юмсан.
Надад байдаг бас нэг зүй тогтол байгааг ажиглалаа. Би эрэгтэй хүнд хэзээ ч хоол хийж өгч, ямар нэг байдлаар халамжилдаггүй. Тэгээд дэндүү хайртай болоод ирэхээрээ хүн л юм чинь өөрийгөө илэрхийлмэээр санагддаг юм шиг байгаам. Тэгээд л шоколад хайлуулаад л нэрийг нь бичээд л, тэрүүгээр нэг далавчтай нөхөр нисээд л, гарынхаа тортыг хийж өгөөд, бэлэг сэлт бэлдээд, болзооныхоо мөнгийг өөрөө даадаг болоод ирдэг. Тэгэнгүүт яагаад ч юм хархүү маань нэг шөнийн охинтой холбогдоод, араар тавьж эхэлдгийн???? Энэ бүр 1 биш, бараг учрал болгон дээр минь тохиолдсон. Сүүлдээ торт хийхээс айдастай болсон.
Их сэтгэл — хүчтэй урам хугалдаг юм уу даа….
Гэхдээ л би хүнийг өөрийнхөөрөө дураараа хайрлаж, айдасгүй амьдармаар л байна шд. Ер нь буруу хүнд дурласныхаа кармаг эдлээд л явж байх шив дээ….