Sainaa Ganaa
Sep 9, 2018 · 1 min read

CHALLENGE ACCEPTED….

Зөвхөн мөнгө, хайр дурлалын проблемтэй байсан бол хичнээн сайхан бэ? Гэтэл би умайн хүзүүний хоргүй хавдартай гэж оношлогдоод 4дэхь жилийнхээ нүүрийг үзэж байна. Эрсдэлтэй жирэмслэлттэй болно, хагалгаанд орох юм бол заавал савтай нь хамт тайрна гэх. Гэтэл би ганц ч үрийн зулай үнэрлэж амжаагүй байдаг. Өдөр ирэх тусам хавдар маань ихсэж байгааг би мэднэ. Заримдаа айж шөнө уйлна. Гэхдээ наана нь жирэмслээд эрсдэлээ аваад үзье гэж бодно. Хагалгаанд орохгүйн тулд зөндөө эм тариа хэрэглэж эмнэлгийн хаалгыг татаж муу хариу авах болгонд одоо хэзээ хортой хавдарлуугаа шилжээд үхэх юм болдоо? гэж гайхна. Засссс….. Одоо дахиж эмчлүүлэх гэж хичээхээ байя. Зүгээр л үлдсэн асуудалд анхаарлаа хандуулая, үхвэл үхнэ л биз fuck… угаасаа нээх өөдтэй амьдрахгүй байгаа юм чинь. Би шийдсэн хөөн….

Гутрахаараа би аймар огцом шийдвэр гаргадаг зантай л даа. Новш гэж би ер нь хэзээ хүссэнээрээ амьдрана гэж хүлээгээд байгаам бэ? гээд нэг өдөр гудамжинд алхаад явж байсан чинь гэнэт уур хүрэв ээ… Тэгээд шууд утсаа аваад их сургуулийн Бямбын ангид бүртгүүлээд, ажлын ярилцлагын цаг товлоод, сүүлийн 5 жил бодож явсан зүйлээ 5 минутанд шийдчихдэг насс…. Би үнэхээр хулчгар амьдардаг байснаа ухаарсан учраас өдөр болгоныхоо To Do List дотроо “Зоригтой байна” гэдэг үүрэг даалгаврыг хамгийн эхэнд тавьсан байгаа. Хараал идсэн цалингаа тохиролцох гээд нүүрэлдээд үзнээ …. Өөр хийх ажил чинь юу билээ? ӨӨ тийм….. “Шантрахгүй байх” нь 2 дахь ажил. Одоо 7 хоногийн 7 өдөр ажил, сургуультай. Би ер нь өөрийгөө нусаа хацартаа нааж ядарна гэдгээ мэдэж байгаа. Гэхдээ нэг л өөрийнхөө зовлогыг улам зулгаамаар санагдах чинь юу вэ?

Миний сэтгэл зүйч намайг зовлонгоос таашаал авдаг төрлийн хүн гээд байсан нь үнэн бололтой хаха

Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade