Амьдрал үргэлжилсээр…
Өөрийгөө ч бодолгүй өрөөлийг бодож гүйсээр эргээд өөр дээрээ ирэхэд би үхэж байв. Ямар гунигтай юм бэ?
Амьдрал өөрөө шударга бус байтал, түүнийг шударга бусаар туулахад энэ байдал карма болдог. Юутай гашуун гээч.
Даруухан байлаа гээд бурхан намайг шагнахгүй шүү дээ. Харин ч эсрэгээрээ надаар наадаж мэднэ.
Өөрийгөө хичээсэн гэж бодтол дахиад л алдчихлаа. Өрөөл бусад руу хараад доголон нулимстай л хоцорно.
Бодол минь надад захирагдахгүйгээр барахгүй надаар даажигнаж байна. Үхлийн талаар бодож мэдрэмжиндээ тарчил гээд орхиж.
Хайр сэтгэлийг хүссэн нэгнээс түүнийг булаана. Харин хүсээгүй нэгэнд нь түүнийг шахна. Гайхалтай нь энэ байдал хэзээ ч засагдахгүй.
Хувь тавилангийн минь өөдөөс нулимсан аз гэгчтэй уулзлаа. Намайг тэр тоосонгүй. Ямар өрөвдөлтэй юм бэ?

