РЭВЬЮ :P

Умберто Эко “Бүх яруу найрагчид муу шүлэг бий. Тоохгүй хэвлүүлчихдэг нь муу яруу найрагч, шатаачихдаг нь сайн яруу найрагч” гэж хэлжээ. Эхлээд би сайн яруу найрагч болохоор хичээдэг байв. Бичээд л шатаачихдаг. Урчихдаг. Нэг л өдөр хэвлүүлэх талаар бодож эхэлсэн. Гэхдээ энэ нь сайн, муу найрагчтаа ч биш, зүгээр л хөвгүүн нас минь шувтарч байсныг сүүлд ойлгосон юмдаг. Хэвлүүлчихээд их хямарсан. Муу яруу найрагчийн эгнээнд багтчихсандаа ч биш өөртөө нууцалсан юу ч үгүй үлдсэндээ харамссан байх. Тэгээд бүх ном хэвлэлтээс аваад л боодолтой чигээр нь гэртээ авчирсан юм. Арван ширхэгийг дэлгүүрт тавьсан. Муугүй ээ бүгд л зарагдсан. Харин мөнгөөр нь хуучин номон дээрээс Достоевский авсан. Түүнийгээ уншсан. Дараа нь шүлгүүдээ уншсан чинь түүний аль нэг дүр л ийн бичих болов уу гэж санагдсан.

Мунгинасан, чиг баримжаагүй, зөрчилдсөн, үглэсэн. хха

Эцэст яруу найраг бол хамгийн сайхан инспериац гэдгийг л ойлгох хэрэгтэй. Аль ч яруу найрагч бусдад сайхан шүлэг уншуулъя гэж бичдэггүйг ойлгох хэрэгтэй. Тэдэнд транс байдалд орж, инспериац авах л чухал. Ингэж бичигдсэн яруу найргаас жинхэнэ шүлэг төрдөг. Гэхдээ бүгд биш л дээ. Заримдаа Үүнийг л ойлгочихвол сайн яруу найрагч болохоор махран зүтгэгсдийг зовлонгоос нь ангижруулж, олон мод хэмнэх юм шиг ойворгон сэтгэл төрнө. Ай “АНИР ГҮМ” л байхсан. :P