Нэгдүгээр сард уншсан 4 ном

Buyka Saikhan
4 min readFeb 3, 2019

--

2019 онд өөрийн бичих чадвараа сайжруулах зорилт гаргасан тул сар бүрийн төгсгөлд дор хаяж 1 удаа Medium-даа агаар салхи оруулахаар шийдлээ. Ингээд эхний ээлжид уншсан ном болон үзсэн киноныхоо талаар бичих нь хамгийн боломжит хувилбар санагдсан тул Нэгдүгээр сард уншсан 4 номын тухай сэтгэгдлээ бичиж байна.

1. BecomingMichelle Obama

“I’d been lucky to have parents, teachers, and mentors who’d fed me with a consistent, simple message: You matter. As an adult, I wanted to pass those words to a new generation.”

Сүүлийн үед дэлхий дахиныг шуугиулаад буй АНУ-ын Тэргүүн хатагтай асан Мишель Обамагийн дурсамж номыг аудио хэлбэрээр нь сонсож дуусгав. Энэ номондоо тэрээр өөрийн бага нас, дунд сургууль, их сургуульд сурч байх үе, хуулийн фирм-д ажиллаж байх үе, нөхөр Барак Обаматай танилцаж байх үе, хүүхдүүдээ төрүүлж өсгөж буй үе болон цагаан ордонд амьдарч байх үеийн түүхээ өгүүлнэ. Амьдралдаа тохиолдсон баяр баясалтай үеүдээ болон хагацал гунигтай, айдастай сорилт бүрийг хэрхэн сайн бодож зөв шийдэл гаргаж даван туулж буй тухайгаа маш энгийн байдлаар бичсэн байв.

Ерөнхийдөө маш их урам зориг өгсөн ном байсан ба аудио номоо өөрөө уншсан нь гайхамшигтай байлаа.

2. Kafka on the Shore Haruki Murakami

Харуки Муракамитай анх 2011 онд Dance Dance Dance номоор нь танилцсан юм. Гэхдээ уншиж эхлээд л арай өөр ертөнцийн сонин ном санагдаад хэсэг хойш тавьж суусан ба бараг жил гаруйн дараа Norwegian Wood-г нь уншаад анхны сэтгэгдэл арилж билээ. Ингээд түүний гаргасан ихэнх номыг нь шимтэн унших болсон хэдий ч Kafka on the Shore-г одоо л унших боломж олдов.

“And once the storm is over, you won’t remember how you made it through, how you managed to survive. You won’t even be sure, whether the storm is really over. But one thing is certain. When you come out of the storm, you won’t be the same person who walked in. That’s what this storm’s all about.”

Хоёр хүний харилцан яриа бүхий эхний бүлгийг сонсож дуусгаад 2-дугаар бүлэг эхлэхэд бүр шоконд орж хоцров. Аудио номыг нь уншиж байсан хоолой өөрчлөгдөөд, тэс өөр үйл явдал гарч эхлэх нь тэр. Хоёр гол дүртэй гэдгийг нь мэдэж байсан ч гэсэн номын бүлэг бүрээр ээлжилж үйл явдал нь өрнөдгийг тэгэхэд ухаарсан :P

Ээж, эгч 2-ыгоо олохоор гэрээсээ явж буй хүү, өвөрмөц түүхтэй өвөө хоёрын учир битүүлэг адал явдлыг цааш нь унших тусам улам сонирхолтой байсан ба өөр ертөнцөөр аялуулсан, тархи ажиллуулж бас амраасан гоё ном байлаа.

3. The Catcher in the RyeJ.D. Salinger

“What really knocks me out is a book that, when you’re all done reading it, you wish the author that wrote it was a terrific friend of yours and you could call him up on the phone whenever you felt like it. That doesn’t happen much, though.”

“Хайнга” бичилттэй, хөгжилтэй энэ номыг өмнө нь уншиж байсан ч аудио хэлбэрээр нь сонсож Holden найзтайгаа дахин уулзав.

/ Shmoop.com /

4. Born a Crime: Stories from a South African ChildhoodTrevor Noah

Өмнөд Африкийн комедиан Тревор Ноагийн амьдралын түүх бүхий энэ номыг хүн болгон уншихыг зөвлөж байна. Энэ номонд Апартейд дэглэм буюу арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн оргил үед цагаан арьст аав, хар арьст ээжээс өнгөт арьстан болж төрсөн хууль бус хүүгийн амьдралын талаар өгүүлнэ.

11 албан ёсны хэлтэй улсад, хар арьстнуудыг ид дорд үздэг цаг үед төрж өссөн түүний кино шиг амьдралыг хэрхэн туулж амжилтад хүрсэн тухай аудио номыг сонсоход найзтайгаа ярилцаж байгаа мэт их ойр, сэтгэл хөдлөм бөгөөд маш хөгжилтэй байлаа.

“People love to say, “Give a man a fish, and he’ll eat for a day. Teach a man to fish, and he’ll eat for a lifetime.” What they don’t say is, “And it would be nice if you gave him a fishing rod.” That’s the part of the analogy that’s missing.”

Зиак тэгээд spoil хийхвий гэж айгаад маш товчхон бичлээ, номнуудын талаар ярилцах, бичих чадварын талаар comment хэлэх болон унших ном санал болгох зэргийг баяртайгаар хүлээж авах болно.

P.S. Анх удаа story publish хийж байгаа учраас edit хийж суусаар байгаад аль хэдийн 2-р сарын 4 болсон байна :P

--

--