Миссийн тэмцээнд оролцсон минь

Lkhama Suren
Sep 4, 2018 · 4 min read

Би чинь бас миссийн тэмцээнд оролцож байсан хүн шүү. Шаардлага хангахгүй /өндөр/ байж юу вэ гэж та нар бодож байна уу?!

Эрт галвын үед, бага ангидаа сургуулийн “Үнсгэлжин-Бяцхан миссийн тэмцээн”-д оролцож байлаа л даа. Мэдээлэл хомс байснаас дуучин, мисс, од аниа эсвэл кунгфучин больё л гэж боддог байлаа. ТВ-р гарч байгаа нь л тэр, өөр мэргэжил мэдэхгүй учраас.

Сургуулийн бяцган миссийн тэмцээн 1–5-р ангийхны дунд жилд ганц л болдог, анги бүрээс заавал оролцох ёстой тул би өөрийн амбицаар бус багшийн оноолт, ээжийн чармайлтаар /тэмцээний бүх хувцсыг ээж минь гараараа урласан/ оролцохоос аргагүй болсон. Ангийхан үзэх учраас бас хөөрхөн догдлосоон.

Тэмцээний агуулга “чөлөөт хувцас, авьяасын үзүүлбэр, гоёлын хувцас, үндэсний хувцас, асуулт-хариулт” гэсэн хэсгүүдээс бүрдэж байлаа. Үзэгчид нь сургуулийнхан, багш нар, эркэм ШҮҮГЧИД.

Чөлөөт, гоёлын, үндэсний хувцасны хэсгүүд, онцлох

Зураг 1: Өрсөлдөгчөөс туршлага судлаж буй хатантан аая. Зураг 2: голын охинд авангард малгайгаа түр зээлэв. Зураг 3: Зурагны арын бичиг

Хувцсаа өмсөөд тайз тойрон алхана. Энэ үед хөтлөгч “ Хэний хэн, тэдэн настай. Тэр анги. Чөлөөт цагаараа бла бла. Дуртай өнгө бла бла, дуртай хоол бла бла. Хэлэх дуртай үг бла бла” гээд л нэгэн хэмээр “уншдаг” байв. Тэрийг нь тоож сонсож байгаа хүн байсан ч юмуу дөө. Гэхдээ тэрэн дунд бас ч гэж ангаймаар, одоо болтол мартагдаагүй юмс байсан юм шүү. Тухайлбал: “Дуртай хоол- наймаалжтай шөл” whaaat?! тэр дээр үед, 2000 оны эхээр, бүр хөдөөдүү газар, яаж яваад наймаалжтай шөлөнд дуртай болчив? миний таамгаар ТВ-р од болж байсан Со савангийн дууриас санаа аваад л бичээд өгчихсөн, нөгөөхийг нь хөтлөгч хээв нэг уншсан байх. Мөн ихэнх оролцогчдын дуртай үг “ Эзэн хичээвэл Заяа хичээнэ” гэдэг үг байлаа. Би өөрийнхөөгөө санадаггүй юм. Бодвол ээж бичээд хөтлөгчид өгчихсөн биз. Нэг оролцогч бүх хэсэгт, цацагтай палаажтайгаа оролцов: авьяасын, гоёлын, чөлөөт, асуулт хариулт. Бодвол хүчээр орсон биз, хөөрхий.

Үндэсний хувцасны үеэр бүх охид алхахдаа Жанцанноров гуайн Цагаан суварга аянд, маш удаанаар 2 гараа зэрэг урагш, хойш болгон алхаж, их л ямбатай ёслож байсан билээ. Би байхгүй ээ, 2 гараа савчуулаад хурдан хурдан алхаад тайзаа бараг 5 тойрсон байх өө 😂

Улаан дублтэй, Монголжин хатан би билээ ооё

Гоёлын хувцсан дээр тайз тойрон алхаж ахуйд миний хувцасны мөр унаж, (. .) гараад байсан тул би гараараа мөрөвчөө дээшлүүлсээр алхахуйд үзэгчид бүгд инээлдэв. Сүүлд мөрөвчөө дээшлүүлснээс оноо бага авсан гэсэн. Хэдий харах юмгүй ч гэсэн, ангийхан үзэж байсан шүү дээ. 😣

Авангард малгайтай цагаан даашинзтай зогсож буй. Ээжийн сэтгэж, гараар хийсэн авангард малгай.

Авьяасын үзүүлбэр

Дуу, бүжиг, шүлэг. Тэгээл болоо. Би шүлэг уншсан, шүлгээ одоо ч мартаагүй. Ер нь нээх онцгойрох үзүүлбэр байгаагүй ээ. Шүүгчид нь яаж оноо өгч, дүгнэж байсын, бүү мэд.

Асуулт-Хариулт

Энэ хэсэг бол оюун ухаан сорил гэсэн үг. Асуултууд нь “Ямар өнгөнд дуртай вэ? яагаад?; том болоод ямар хүн болох вэ? яагаад?” маягийн асуултууд. Миний ойрхон зогсож байсан охиноос нэг асуулт асуугаад нөгөөх нь аяархан нэг юм хэлсэнд хариултыг сонсоогүй бололтой шүүгч “бла бла гэжүү” гэж зөв хариултыг нь хэлсэн хажуудах маань толгой дохиж эдр. Шүүгч “ЗӨВ” эдр. 😂 Би хажууд нь зогсож байхад шал өөр юм л хэлсэндээ.

Надад таарсан асуулт: “10 хадаасны 5-ыг нь авав. Хэдэн хадаас үлдсэн бэ?” эдр. Би цэцэн цэлмэг юм болохлээрээ “ТАВВВ” гэссс. Шүүгч: “БУРУУ. АРАВ” гэж үү. Тэгсэн хадаасны толгойг “тав” гэдэг байсан юм байналээлдээ. Хөөрхий 1-р ангийн, барбинаас өөр тоглоом мэдэхгүй баагий яаж мэдэх вэ дээ. Хэрвээ би “арав” гэж хариулсан бол шүүгч “үгүй, тав. тоо бодож чаддаггүй юм уу” гэх ч байсан юм билүү. Үнэн харьцангуй асуултууд асуудаг насс. Одоо ч миний дургүй хүрдэг.

Тэмцээний дүн

Ингэж л би бяцган мисс болсон юм даа гээл худлаа яриад байхгүй юу. Би шагналт /дурсамж бичиг/ байр эзлээгүй, харин нөгөө зальтай ойрхон охин маань 3-т орсон /аймар атаархуу тэ 😂/

За би ч яахав. Иж минь цэцэг, набор аваад ирсэн, надаа өгөөд, би уяхан юм болохоороо /үнэндээ бол шарандаа 😅/ уйлжүлэ. Ээжийн хэлснээр цээж маань гарсны улмаас би мөрөвчөө дээшлүүлснээс болж оноо хасуулаад байр эзлээгүй юм байх.

Хамгийн муухай нь, ээж минь өмнөх хэдэн өдөржин хувцас хунарыг оёж, нойргүй хонон их чармайсан. Би тэгсэн яасс. Тэр шүүгч бас яассс.

Ер нь ээж нар л эрвийх дэрвийхээрээ охидоо бэлдсэн дээ.

Бяцган мисст орсны ачаар, би угаас мисс үнсгэлжин байрын гар биш гэдгээ эртхэн мэдэж байгаа юм.

Ер нь элдэв балай тэмцээнд үр хүүхэд, дүү нараа оруулж урмыг нь хугалаад яахав дээ, та нар минь. Би төмөр зүрхтэй тулдаа л гайгүй хүлээн авсан 😂. Мөн эрт галвын үеэ санаж буй санах ойгоо биширье.

#augustmatters #writingchallenge

Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade