Нарны гэгээтэйд хэдүүл бүтээхүй

Өнөөдөр. Өнөөдөр бид уулзав. Музей үзлээ. Даарлаа. Алхлаа. Хаалга мөргөв. Алхлаа. Энд ирлээ.

Магад өнөөдрийн “хамгийн чухал” үе. Ямар нэгэн бүтээлч юм хийх. Юу ч байж болно.

Миний тархи, оюун урьдын л адил хоосон. Нарт тэнгэр, навч цэцэг, өвс мод төдий харж боддог хэвээр. “Ямар нэг юм хийх!”

Утсаа ухлаа. Яасан ч олон жаргах нарны зураг вэ, ямарч олон навчив дээ. Юу ч хийх хүсэлгүй, эдгээр хүмүүнийг ажиглаад, энд байгаагаа мэдрээд суухыг хүсэвч дотроос минь “ямарч хамаагүй юм хийгээтэх дээ, чи яасан миа гар вэ!” гэх юм. Тэрийг хамхихгүй бол өнөөдрийг баллах нь. Биет байдлаар илэрхийлэгдэх бус, дотроо бодоод мэдрээд суух байж болох ч, хэнч миний дотоод сэтгэлд юу хүртэгдэж байгааг мэдэх боломжгүй юм даа. Энэ мөчийг яаж илэхийлэх вэ? би. Зураг, бичлэг?

Эсвэл зүгээр л харж, сонсьё. Надаас гарч болох хамгийн сайн “бүтээл” бол яг энэ мөчид байж та нөхдийг харья, сонсьё…

… гэсэн боловч “ямарч хамаагүй юм хийгээтэх дээ” гэх дотоод тушаалаа дагаваас, надад ойр санагдсан нэгэн шүлгийг өөрийн мэдэрснээр, ганцхан надад л ойлгогдох зургуудаар эвлүүлэг хийх санаа төрсөн билээ. /Нэгэн залуу хүний санал болгосон номноос шүлгээ олсон/

Сарны саруулд ганцаар согтохуй

Цэцгэн дунд өмнөө гүц дарс тавиад,
Цэнгэх нөхөд үгүйд, гагц өөртөө сөгнөв.
Дарстай хундагаа өргөөд, сарыг хань татахуйд
Даруй сүүдэр минь тодроод, бидэн гурвуул болов.
Архи балгаж сураагүй сар эв дүйгүй,
Арга үгүй сүүдэр минь л намайг дагаж хөнтөрнө.
Сар, сүүдэр бидэн, — гэлээ ч үй зайгүй
Сайн нөхөд бололцоод, хаврын шөнөжин наргив.
Намайг ая барих…уйд, сар дэмнэн намилзана
Намайг хөгжин бүжихүйд, сүүдэр дагаж биелэнэ.
Гурвуул ийн найрлахад, амьдрал мөн ч зугаатай
Гуулин гүц хоосроход л зүг зүгтээ тарцгаана.
Алс Тэнгэрийн заадас дээр учрахын болзоо товлоод
Ахиад л би ганцаараа өөрийн мөрийг хөөнө.

Ли Бай

Сарны саруулд ганцаар согтуурснаа дахин шинэчлэв.

Уг шүлэгнээс ганцаардал, уй нэвт ханхалж буй мэт.

Би үүнийг үл тоон, мунхаг оюундаа тунгаахдаа “нар сар, навч цэцэг, уул, мод, урлаг бүтээлд ганцаар хөлчүүрхэн явснаа, тэгж согтуурахад хичнээн таатай байснаа дурсан санасан билээ.

#Монголынбахархалтөдөр