Хөвсгөл дэх дотоод, гадаадын жуулчид
Өмнө бичиж байсанчлан “Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газарт иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, аялал жуулчлалыг тогтвортой хөгжүүлэх нэгдсэн төсөл” хүрээнд суурь судалгааны багт, тодруулбал миний бие уг судалгаагаар ихэвчлэн гадаад жуулчдаас авахаар томилогдож, тэрхүү үүргээ онц сайн биелүүлсний дээр Хадан хүй гээд шувууны арлаар зорчиж, каяакаар анх удаа сэлүүрдсэн билээ, заа баярлалаа :)
За тэр ч яахав гол сэдэврүүгээ орьё. Уг судалгаа нь Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газрыг хамгаалах, 00, хогийн цэг, parking зэргийг барих ба үүнд дотоод гадаадын 650 жуулчны санал бодлыг тодруулсан. Харин би гадаадын 40 орчим, дотоодын 20 орчим жуулчнаас авсан тул “яг таг” дүгнэлт, тайлан биш! миний ажиглалт гэдгийг анхаараарай.
Жуулчдын “нийтлэг” төрх

- Монголчуудад маань завинд суух, нуур харах нь хамгийн чухал байсан бол гадныханд мориор аялах, нүүдэлчид, цаатангуудыг харах нь чухал байсан.
- Гадныхан Күвсгэлд яагаад ирдэг вэ? ер нь Монголд ирдэг гол шалгаан нь “байгалаараа, хүний гар хүрээгүй, онгон зэрлэг” энэ л АЖ-ын гол сүнс нь юм байна гэж би ойлгосон.
- Зам тавих, паркингийн талаар дотоод, гадаад жуулчид эсрэг саналтай байв. Монголчууд /мөн ази жуулчид/ зам тавихыг дэмжиж, орох хураамж /entrance fee/ авах эсэх талаар маш дургүй хүлээн авч байв. (Үнэгүй орчих гээл үзээд байдаг улс шүү, бид)
- Судалгаа авсан гадны жуулчид зам тавих, машны зогсоол хийх зэргийг эсэргүүцэж, entrance fee-г өндөр болгохыг дэмжиж байв. Орох хураамж өндөр, ирэхэд зам хэцүү байх тусам цөөн хүн ирэх ба байгаль бага сүйднэ. (Энэ санаа надад таалагдаж байсан ч мөнгөгүй бол чи сайхан зүйлийг мэдрэх эрхгүй гэсэн үг болоод шударга бус санагдаж байсан, ер нь зөв шийдэл юу байж болох вээ? нөхөд өө)
- Зам тавих асуудал дээр мөн 2 эсрэг байр суурь ажиглагдав. 1 дэх нь, Зам тавьснаар олон хүн ирэх боломжтой болж орлого нэмэгднэ. 2 дах нь, зам тавьснаар машинтай болгон ирж оркдоно*, осол аваарын тоо өснө.
- Манайхан илүү люкс, тансагдуу зүйлд дуртай, илүүд үздэг бол гадныхан илүү эко, байгалиараа зүйлийг илүүд үздгээрээ ялгаатай байлаа.
Зөв бодлого, зохицуулалтгүй бол 2 иртэй хутга ажээ.
Судалгаа авч байхад миний дотоод омог бардам зан маш ихээр өндийж, шар гозойж явсаан, яджийтал. Бид нар арай л өрөвдөлтэй амьдраад байгаа ч юм шиг. /Өөрсдийн потенциалаа тултал ашиглаж чадахгүй, залхуу тулдаа хөгжиж чадаагүй, бусдад өлөв долов хийгээд байгаа ч юм шиг уффффффф гэж бодон бухимдав/
Заа дараагийн бичвэрээр “айл өрхийн амжиргаа, санаа бодол болон судлаачийн ажиглалтууд”-аа хуваалцья аа.
*Нээх сайхан газар очоод архидаж архидаж, бүр ядраад явдаг, поогоодож /зодолдож/ амарч буй газрынхаа эд зүйлсийг эвддэг, орилж хашгиран агсан тавьдаг, энд тэндгүй нойлын цаасан цэцэг тарьдаг, хогон овоо босгоод явдаг харгиа гарууд.
Өмнөх тэмдэглэлүүд:
#Augustmatters #writingchallenge
