Хөвсгөл нуурын бүс нутаг дах айл өрхүүд
Хөвсгөл нуурын экологийн бүст хамаарах сумууд болох Алаг-Эрдэнэ, Ханх, Ренчинлхүмбэ, Чандмань-Өндөр, Цагаан-Үүр гэсэн 6 сум юм. Би Алаг-Эрдэнэ, Чандмань-Өндөр, Цагаан-Үүр сумуудад 8 сарын эхээр ажилласан билээ. Тухайн бүс нутаг дах айл өрхүүдийн ерөнхий байдлыг 80-аад айлаар зочилсон ой санамжаа ухан бичихийг хичээв :) гэхдээ нилээн мартжээ.
Айл өрхүүдийн аж байдал:
Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны айлууд харьцангуй зах зээлжсэн буюу дийлэнх нь, ядаж гэр бүлийн хэн нэг нь аялал жуулчлалтай холбоотой ажил хийдэг. Морь мал унуулах, баазад ажиллах, цагаан идээ, мах, гараар урласан бүтээгдэхүүн борлуулах гэх мэт. Гэр болон модон байшингийн харьцаа ерөнхийдөө 50/50 байлаа. Хатгалд газрын үнэ өндөр нь ойлгомжтой. Гэр бүл салалт нилээдгүй. Багийн даргын хэлснээр эндэхийн гэрлэсэн хосууд насны зөрүү ихтэй, ялангуяа залуухан эр эгч эмэгтэйтэй гэрлэх тохиолдол их. Мөн хөтөч, морь унуулдаг эрэгтэйчүүд жуулчин эмэгтэйчүүдтэй хайр сэтгэлийн холбоотой болон дагаад явчихдаг гэсэн. Ихэвчлэн Францруу. Ийм горьдлогоор малчин эрчүүд морины хөтөч хийх тохиолдол мөн ихэсчээ.

Чандмань-Өндөр, Цагаан-Үүр сумдын хөдөөний айлууд мал болон малын гаралтай бүтээгдэхүүн /ихэвчлэн ааруул болон ортоом билүү? жижиг үхрийн мах/ малгүй айлууд байгалийн гаралтай бүтээгдэхүүн /эмийн ургамал, нэрс, цөмдөг самар/ борлууулж амжиргаагаа залгуулдаг. Газар нутгийн ихэнх хэсэг ой тайга. Мал бэлчээрлэх газар хомсоос шалтгаалан малчид адуу болоод үхэртэй, хонь ямаагүй. Ноос ноолуураас хүртэх ашиг шимгүй ч гэсэн ой тайгын баялагаас харамгүй хүртдэг ажээ. Баттай бус мэдээгээр /багийн даргын ярьснаар/ Цагаан-Үүр сумын 2016 оны самарт ногдуулсан татварын орлого 2 тэрбум болсон гэнэ, зөвхөн бүртгэгдсэн нь шүү. Бүтгэгдээгүй нь хичнээн их бол?! Эдгээр сумдад бөөрөнхий цагаан гэр өдрийн од мэт цөөн. Айлууд бор модон байшинтай, нилээдгүй нь өвөл зуны гэсэн 2 байшинтай.

Айл өрхүүдийн хандлага:
- Том байгууллагын нэрээр явсан болохоор зарим айлууд “Ийм хэцүү байна, тийм өвчтэй, энэ ажилгүй” гэх мэтээр шууд туслах мэт нэхэж байлаа. Би чинь эрх мэдэлгүй ердийн нэг гар шдээ гэлгүй “аан за. Өө тиймүү” гэсээр гарч байв.
- Янз бүрийн сүртэй нэр бүхий төслүүд, судалгаануудаас болж ард иргэдийн төсөлд итгэх итгэл үнэмшил суларсан, бас л нэг дөжирсөн байдалтай байсан. “Өө тэгээд дарга, томчууд нь хамаатан саднаа хамруулдаг, иддэг, завшдаг” гэж байлаа.
- Судалгаанд хамрагдсан айлууд амжиргааны түвшингээ нилээдгүй дарж хэлж байлаа. Why?
- Ер нь хүн өөрөө хичээвэл хаа ч сайхан амьдарч болно. Ялангуяа байгалийн өгөөжтэй газар боломж байнаа хүмүүсээ! тухайлбал эндэхийн айлуудын цагаан идээ боловсруулалт, мах, жимсгэнүүд, болон модон урлал хийх зэрэгт бүтээлч байдал, борлуулалтын суваг үгүйлэгдэж байна...
Мартснаас болоод богино тэмдэглэл боллоо. Сонин содон юмсыг бонус тэмдэглэлээр бичнээ.
#septembermatters #writingchallenge
