Ийм их хайр мэдэрч үзсэн үү?
Таньд ийм их хайр мэдрэгдэж байсан уу? Яаж ингэж их хайрладаг бнаа л гэмээр.. Бас чи түүнийг хариу нэхэлгүй хайрлана. Түүнээс та юуг илүү хүсэхгүй. Mother’s love?
Би ухаан орсон цагаасаа нохой(жижиг цагаан хав), муур, загас, яст мэлхий, усан гахай, яст мэлхий болон зараатай (эгчийнх)байж үзсэн. Гэхдээ насны интервал нь 2оос 7 нас хүртэл юм уу даа. Ямар ч л байсан 2 оронтой настай болсон үеэсээ хойш ямар ч амьтантай ойр байгаагүй. Болно ч гэж нэг их бодож төлөвлөөгүй. Өөрийгөө ч яаж чирч явах ухаанаа олдоггүй байсан.
За ингээд манай дүүгийн олон удаагийн гуйлт болон гэр бүлийн хурлын шийдвэрээр нохой авах-ыг хуулийн дагуу зөвшөөрөн 2017 оны 8 сард шинэхэн гишүүнээ авсан даа. Би ч шууд өөрийнхөө super god-оор нэрлэсээн.
Энэ бол Локи. (Prince of Asgard, God of Mischief) Аая аймар лаг нэртэй байгааз дээ хэхэ. (Хүмүүс хараад LOKI биш THOR л гээд бдаг)

За энэ үеэс төрсөн биш өсгөсөн ЭЭЖ болсон доо. Бас нохой тэжээнэ гэдэг хэзээ ч сэтгэл хөдлөлөөр шийдэх зүйл биш гэдгийг онцлон хэлье. Нохой бол хэн нэгний хэрэгцээ болон тоглоом биш. Тэр бол хэзээ ч том болж диплом авчрахгүй хүүхэд.
Эхний 1–3 сар чи түүнийг тэврээд үнсээд л баймаар. Бүр ажил дээрээ байхдаа хүртэл хурдан харихын түүс болно. Тэрэнтэй л хамт баймаар. Тэр 24 цагийн 18д унтах болно.

Golden retriever нь биеэрээ өсгөлүүн нохой. Өдөр хоног биш цаг минутаар өснө. Тиймээ нөгөө нялх зулзага чинь одоо teenager болно.

Дөнгөж 1 нас хүрэхэд иймэрхүү том болсон доо. Даанч бидэндээ хамгийн жижиг нь. Өөрийгөө бас тэгэж бодно. Яг л Ferdinand!

Бас маш их үймүүлж эхэлнэ. Энэ үеэс л хүмүүс нохойгоосоо уйдаж, цөхөрч бууж өгдөг. Та хүүхдээсээ уйдаад шууд гудамжинд гаргаад хаях уу? Тиймээ нохой бол хүүхэд. Хэрэглээ хэрэгцээ биш!

Дэлхийн тоо баримт ярихгүй ч монголд л АЗТАЙ САВАР-аар маш олон эзнээсээ хаягдсан нохой ирдэг. Дандаа 1 нас хүрэх үед хаядаг.
Хүн та энэ нохойн хувь тавиланг сонгосон. Та хайрлана гэж авсан. Тэр таныг хариу нэхэлгүй, зөвхөн таниар өөрийнхөө хорвоог дүүргэсэн. Гэтэл түүнийг зүгээр хаяна гэж үү?

Хүн та яаж ч төрсөн байж болно. Өөрийн хувь тавиланг өөрөө бүтээдэг. Харин нохой ч гэлтгүй муур, яст мэлхий гээд амьтдыг та сонгосон бол түүнийг , түүний хувь заяаг та шийддэг. Тэд энэ хорвоод хүн шиг 60 70 80 наслахгүй. Хэдхэн жил амьдрахдаа тэр хорвоогоо таниар л дүүргэнэ. Ийм их хайрыг та мэдэрч байсан уу?

