Дотоод хүнээ төлөвшүүлэх миний хичээлүүд

Өөртөө хэлдэг, өөрийгөө зоригжуулдаг ганц үг минь “Хүчтэй байгаарай”. Яг ийм байхын тулд надад төлөвшүүлэх 3 чухал чанар бий. Жижигхэээн чулуунд бүдрээд уначихгүйн тулд, амьдралын хичээлд муу үнэлгээг авчихгүйн тулд бас дайчин, хүчирхэг эмэгтэй байхын тулд өөртөө нэг хичээл зааж, түүндээ идэвхийлэн суралцюуу хэмээн бодсон юм.

Өөртөө итгэх итгэл — Энэ чанар бүх зүйлийн үндэс байх. Хүн бүрт хүч чадал бий. Үүнийгээ олж харсан цагтаа өөртөө жинхэнэ итгэж, зогсолтгүй урагшлах хэрэгтэй . Өөрийнхөө хүч чадалд ИТГЭ. Өөрийнхөө чадварт ИТГЭ. Хийж чадна гэдэгтээ ИТГЭ. Тэгээд л болоо.

Айдас — Би шинэ зүйлстэй, эсвэл ямар нэг бэрхшээлтэй тулгарахаас айдаг юм. Яагаад гэдгийг мэдэхгүй л дээ. Магадгүй өнөөх итгэлгүйг байдлаас эсвэл аливаа сорилтонд бэлэн биш байдгаас болдог биз. Одооноос дотоод айдсаа дарж, галын фронт руу давшаад байна аа!

Тууштай байдал — Хувь хүн хөгжин дэвших үйл явцыг байшин гэж үзвэл хундаам нь яг энэ байх. Хийнэ гэж бодсон зүйлээ эхлүүлэх, эхэлсэн зүйлийнхээ үр шимийг үзэх, хийж байгаагаа 100% гүйцэтгэх, тэмүүлсэн мөрөөдөл рүүгээ шанталгүйгээр зогсолгүйгээр урагшлахын тулд тууштай байдал ус агаар адил хэрэгтэй зүйл юм.

Эцэст нь өөртөө хандаж хэлэхэд чамд хүч чадал бий. Одоо зүгээр л өөрийгөө нээ, өөрийгөө ялан дийл гэж хэлмээр байна. УРАГШАА ДАЙРААД БАЙ ХОНГОР МИНЬ. ЧИ ОДОО АМЬДРАЛТАЙ НҮҮР ТУЛАХАД БЭЛЭН!!!

Show your support

Clapping shows how much you appreciated September Note’s story.