Нар шиг “дулаахан”

Хэрвээ чи харж чадвал гайхамшиг өдөр бүр тохиодог. Хэрвээ чи харж чадвал “гэгээн” хүмүүс дэргэд чинь байж байдаг, хэрвээ чи харж л чадвал аз жаргал гар сунгах төдий ойрхон байдаг…

Нар шиг “дулаахан” хүмүүс дэргэд минь буйд хичнээн их талархана вэ! Миний чин сэтгэлийг сонсдог, миний чин үнэн хүслийг мэддэг, намайг ойлгодог, намайг өөрөөс минь илүү мэддэг, надад зөвлөдөг, намайг алдчихаас өмнө сэтгэлийн нандин үгээрээ хайрлаж хамгаалдаг тийм л хүмүүс. Амьдрал надад сайхан хүмүүсийг бэлэгдэдэгт би дотроо битүүхэн баярлаж явдаг юм. Жаргалаа чимээгүйхэн эдлье гэдэг шиг л…

Намайг чин зүрхээрээ мэдэрдэг “дулаахан” хүмүүсийнхээ өмнө мэхийн ёсломоор байна… Амьдрал чамд баярлалаа.

Show your support

Clapping shows how much you appreciated September Note’s story.