Өнөөдрийн урам зориг

Ангийнхантайгаа хамт суралцаад 4 сар болжээ. Надаас олон олон насаар ах эгч хүмүүс. Амьдралыг харах өнцөг, ажил мэргэжил, туршлага олон зүйлээрээ надаас дээгүүр. Суралцах зүйл хичнээн олон. Бас их сайхан энергитэй хүмүүс. Элдвийн зан, муухай зүйл тэднээс гарна гэж ховор. Өнөөдөр оюутан бүр урмын үг, сэтгэлийн үгээ бичиж бие биедээ өгсөн юм. Хэзээ ч сонсож байгаагүй сайхан үгс , миний талаарх тэдний бодлыг сонсох үнэхээр сайхан байлаа. Өөр өөрийн гайхалтай ертөнцтэй хүмүүстэй тохой залган сууж байгаа минь үнэхээр нэр төрийн хэрэг. Бид хамтдаа дурсамж бүтээж явна.

Өнөөдөр бөөн бөөн урам зоригтой сайхан өдөр байна аа. Үг гэдэг хүчтэй шүү ☺ Нар шиг дулаахан хүмүүс эргэн тойронд минь байхад инээмсэглэхгүй гээд яахвээ :)

One clap, two clap, three clap, forty?

By clapping more or less, you can signal to us which stories really stand out.