SELF CHALLENGE: 14 хоног=1 ном

SELF CHALLANGE: 14 хоногт 1 ном

Ном унших зуршил надад бий болсноор амьдралд болон оюун санаанд минь олон эерэг өөрчлөлтүүдийг авчирсан гэж би итгэдэг. Аливааг сэтгэн бодох хүрээ тэлж, хэлж бичиж буй зүйлс минь баяжин сайжирч, амьдралыг олон талаас нь харах боломж надад нээгдсэн.

Номын цуглуулгаа харахад надад уран зохиолын ном хамгийн олон байдаг. Энэ ч утгаараа зохиолын ном түлхүү унших нь олонтаа. Энэ огт буруу зүйл биш ч миний хувьд олон талын мэдлэгтэй байхыг хүсдэг. Тиймээс өнөөдрөөс өөртөө нэгэн сорилыг хэрэгжүүлэх гэж байна.

14 хоногт 1 ном гэсэн учир нь өдөржин бариад суудаг номоос гадна “мэдлэгийн хүрээгээ тэлэх” зорилгоор номуудыг нэмэлтээр судлах юм. Өдөрт 30–40 минутыг үүнийг уншихад зарцуулна. Өдрийн үндсэн уншилт + нэмэлт уншлага.

Жишээлбэл намтар+философи, уран зохиол+сэтгэл судлал , уран зохиол+эдийн засаг гэх мэт.

За ингээд амжилт :)