


Хичээлээ тараад найзуудтайгаа уулзчихаад төв зам дагуу алхаж явсан намрын бороотой хүйтэн өдөр байлаа. МУИС-аас 25-р эмийн сан хүртэл хол ч биш ойр биш хэдий ч хүйтэн байсан ч чихэвчээ зүүгээд алхсан нь “атуус”-анд чихэлдэж явснаас хамаагүй тухтай санагдав. Дээр нь “халтуур” хийдэг такси км нь 1000 болчихож. Явган хүний замаар гэлдэрч явтал зургийн студи байхтай тааралдаад хэдэн дурсамжтай зургаа угаалгаад хадгалчихмаар санагдав. Утсаа хаячихвал л будаа шүү дээ. Яагаад ч юм нэг л 10-аад жилийн өмнө оччихсон юм шиг гэнэт санагдав. Хуучин барилгын жижигхэн булангын хэсэгт нэг ах завтай гэгч нь дуу шуухан сонсоод л сууж байх юм. Хамгийн сүүлд хэзээ иймэрхүү зураг угаалгах мэтийн зүйл хийснээ бараг л санахгүй байгаа нь ухаалаг утас, icloud, google photos зэрэг дэндүү хөгжчихсөнтэй холбоотой юм уу мэдэхгүй.Дуртай зурагнуудаа угаалгаад авчихсандаа нэг л гоё санагдаад бушуухан л аяллын дурсамж дэвтэртээ нэмэрлэхээр гэрлүүгээ жаргалтай гэгч нь алхав. Нэг зураг ердөө 400 төгрөг юм байна. 8 ширхэгийг угаалгав.Энгийн зүйлсээс баяр баяслыг мэдэрч болно шүү дээ.2018.09.05
