Uyanga
Uyanga
Sep 3, 2018 · 3 min read

26 НОМЕРИЙН АВТУУС

“Хичээлийн шинэ жил”

МУИС-ийн Сэтгүүл зүйн ангид элсэн орсон тэр жилээс говь нутгийн уугуул би иргэн би Улаанбаатар хотын суугуул иргэн болсон билээ. Зуны амралтаараа үе үехэн нийслэл хотоо зорьж ирдэг байсан хэдий ч автуусанд суун явж байсан удаагүй. Хэдэн номерийн автуус хаашаа явдаг, сургууль руугаа ямар автуусаар явах тухай бүр юу ч мэдэхгүй хүн оюутан болсон доо. 😜

Хичээлийн шинэ жилийн эхний өдөр аав, ээж 2 маань намайг хүргэж ирлээ. Аав, ээжээсээ зүүгдсээр, алхам ч холдолгүй байсаар сургуулийнхаа нээлтийг үзэв. Хар юбка, хар сандаал, хар шар өнгө хосолсон топ өмсөж байснаа тод санаж байна шүү.

Би МУИС-ийн бүтээгдэхүүн ❤️

Ээж маань гараас минь хөтөлсөөр МУИС-ийн хичээлийн 3-р байрны 2 давхарт байх танхимд оруулсан юм. Би яг л цэцэрлэг эсвэл сургуульд орж байгаа балчир охин шиг л санагдсан ❤️ Манай анги л бололтой хүүхдүүд эхнээсээ цугласаар л байлаа. Танихгүй хүмүүс дунд идээшиж өгөхгүй, чимээгүйхэн, нэг л хэцүү байж билээ. 1 хичээл 40 минутын урттайг мэдэх сурагч би нэг хичээл 1:30 минут орно гэдгийг сонсоод золтой л ухаан алдчихаагүй. 😊 Ямар ч байсан эхний өдрийнхөө ард гарлаа. Гэр рүүгээ явъя!

Авга ах маань намайг оюутан болж ирэхэд нэг л зүйлийг тархинд суутал захьсан нь: “26 номерийн автуусанд л суугаарай. Яг сургуулийн чинь үүдэнд очно. Буцахдаа ч бас 26-д суугаарай гэрийн чинь гадаа ирнэ. Өөр автуусанд суувал төөрнө шүү” гэсэн юм.

Ингээд би таксидахаа больж, автуусанд суухаар дотор муухайрдаг муу зуршлаа ялан дийлэхээр өнөөх 26 номероо хүлээлээ. Хүлээх зуур аав маань хэд хэдэн удаа утас цохив. “Хүлээж байгаад 26-даа л суугаарай. Аав нь автуусны буудал дээр хүлээж байя” гэв. Өнөөх маань ч ирлээ. Зам зуур өнгөрөх элдэв зүйлийг сонирхсоор ТБД Андууд дээр буув. Олны дундаас онцгойрох мэт аавыгаа би олж харлаа.

“Дажгүй явж ирэв үү?” гээд инээсээр угтав. Эхний өдөр амжилттай!

Одоо бол ард олонтойгоо 80 саяынхаа унаанд салхи татуулан давхиж байгаа 😬

9/2-нд аав, ээж хоёр минь намайг сургуульд хүргэж өгөөд нутаг буцав. Хичээлийнхээ танхимд орж суучихаад аав, ээж хоёрыгоо орхиод явсныг бодон бодон нүдэнд нулимс бүрхээд ирж билээ. Хөгтэй л оюутан даа 😬

Авга ах маань 26 номерийн автуусыг зөвхөн баруун 4 замаас суудаг тухай хэлсэн юм. Би өглөө бүр Андуудаас баруун 4 зам хүртэл алхдаг байлаа. Удаан гэгч нь хүлээж, хүлээж зөвхөн 26-даа л суудаг байв. Бараг 2 долоо хоног болов. Сургуулиасаа буцахдаа ч мөн адил 26-даа л сууна. Ахын захиасыг ягштал дагасан даа харин ч нэг. 😊

Нэг өглөө алхаж явахдаа бодлоо. Энэ автуус хаанаас ирдэг юм бол доо? Уг нь манай тэндээс л ирээд байх шиг, тэнд автуусны буудал байдаг юм болов уу гэж. Маргааш өглөө нь өөрийнхөө бодлыг баталгаажуулахаар Андуудаас зам хөндлөн гартал гэрээсээ 10 алхаад л орчих автуусны буудал байсан хэрэг. Тэрийгээ ч мэдэхгүй 2 долоо хоног нэг буудал алхжээ шинэ оюутан. Ингэж л би оюутан болж, нийслэл хотдоо дасан зохицсон юм гэдэг.

Хотын усыг ууж чаддаггүй, автуусанд сууж чаддаггүй, үргэлж даардаг говиос ирсэн шинэхэн оюутны түүх энэ буй за!

Хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе! ❤️😘

    Uyanga

    Written by

    Uyanga

    💙

    Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
    Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
    Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade