Ганцаараа

Нэг хүн надаас ганцаараа амьдрахаас айхгүй байна уу гэж асуулаа !!!! Энэ асуултыг би 6 жил ганцаараа амьдрахдаа өөрөөсөө 1 ч удаа асууж үзээгүй юм билээ. Тэгээд бодлоо Why not ? What’s wrong with it ? Бас саяхан нэг эгч маань *Энэ олон жил амьдрахдаа өөрийгөө одоо болтол олоогүй юу хийж яваа юм бэ * асууж байна. Ойрд ер нь иймэрхүү асуултуудаар булуулж байгаа гэхэд болно. Ганцаараа амьдрахын давуу талууд их шдээ . /гэхдээ энэ бол зөвхөн миний бодол, магадгүй өөрийгөө тайвшруулах гэж олсон шалтаг ч гэж нэрлэж болох юм/. Эрх чөлөө — хүссэн үедээ хүссэн зүйлээ хийх, хэн нэгнийг юу гэх бол гэж бодох шаардлагаггүй. Хүссэн үедээ дуртай дуугаа хамгийн чанга дээр нь тавиад орилж болно, хэн ч чамайг чи ямар солгой хоолойтойн бэ гэж шоолохгүй. Энэний ачаар хамаг ажлын стрессээ тайлна. Үүр цайтал ном уншиж болно. Хэн нэгнийг сэрээчихвий гэж санаа зовохгүй. Хамгийн гоё бас чухал нь дотор хүнтэйгээ маш сайн ярилцдаг, өөрийгөө сонсдог болдог. Өөрийгөө хөгжүүлэх цаашдаа юун дээр анхаарах, би хэнд яаж тус хүргэж болох вэ гэж бодох зав зайтай байна гэдэг сайхан шүү дээ. Бас нэг зүйл, ганцаараа амьдрахаар маш их зүйлийг өөрөө бие даан хийж сурдаг, хэн нэгнээс туслаж авахгүй хэн нэгэнд найдахгүй байхад суралцдаг. Би одоо өөрийгөө хаана ч газардахгүй биеэ авч явах чадвартай болсон гэдэгтээ бүрэн итгэлтэй байдаг. Мэдээж сул талууд байгаа л даа, айна, ганцаардана, орой ажилаас тараад ороод ирэхэд хэн нэгэн сайхан хоол хийчихсэн ядарвуу гэж асуугаасай гэж хүн бүр л хүснэ. Ялангуяа манай ээж намайг ажил дээр ямар байсанаа гэртээ авчирч болохгүй гэж сургасан болохоор бас одоо ч захидаг учраас дотороо л бодоод яваад сурчихаж, удаан ингэж хадгалах муу л байхдаа.

Залуу байгаа дээрээ ганцаараа байж эхлээд өөрийгөө таних, хувийн орон зайтай байх ямар байдгыг мөн үүний сайн тал болон муу талыг өөрийн биеэр мэдэрч, би ямар хариу үйлдэл үзүүлж байна гэдгээ ойлгож авахын тулд ГАНЦААРАА АМЬДАРААД үзэх хэрэгтэй .