Tchaikovsky’s Black Swan

Хааяа энэ киног үзэх дуртай. Киног дахиад үзэхэд жүжигчид дэндүү үнэнээр дүрээ гаргаж жүжиглэж байгаа нь хамгийн их таалагддаг.
жүжиглэлт үнэндээ үнэн байж болдог
Нэг рекламд тоглож байгаа хүн ч гэсэн түүнийгээ яг үнэн юм шиг л жүжиглэх ёстой. Учир нь үзэгчид хамгийн жижиг өө сэвийг ч дэндүү сайн харчихдаг болохоор. Багахан сандарсаныг, худлаа дүр эсгээд байгааг ч дорхноо мэдчихнэ.
Тиймээс л дэндүү үнэмшилтэй, бүх сэтгэл зүрнхнээсээ жүжиглэх тэр жүжигчдэд би хайртай.
Урлаг хэнд ч хэрэггүй, урлагийн хүмүүс золгүй хувьтай, тэнэг сонголт бол урлаг
Үгүй ээ хүлээгээрэй
Тэнд л амьдрах учир байдаг. Амьдрал угаасаа бүхлээр нь харвал дэндүү золгүй, бид зүгээр араатан, зүгээр ч нэг биш өөр бусад амь амьдралыг зовоосон амьтад. Харин урлаг бидэнд нэг зүйлд утга учирыг өгч, богино настай амьдрал ч гэлээ гоо үзэсгэлэнтэй байдгийг, бид зүгээр ч нэг тархи нь хөгжсөн амьтал биш шүү гэдгийг баталдаг.
Цаанаасаа нэг урлаглаг сайхан байдагдаа, цай уухдаа урлагтай уудаг хүмүүсээс эхлээд хөгжимчид, бүжигчид, зураач нар гээд.
Бага байхад ээж хүүхдийн ордны балетын ангид бүртгүүлэх гэж очиход сургуульд ч ороогүй юм уу гээд авахгүй гэсэн гэдэг. Балетийн ангийн зарим найз нарынхаа янз бүрийн зурагнаас эхлээд алхаа гишгээг нь харахаар дэндүү гоё нэг тийм санагдаад байдаг юм.
