Санаж байна.
Санаж байнааа миний амьдралд байсан хүмүүсийг нэгэн цаг хугацааг хамтдаа өнгөрүүлж инээлдэж наргиж цэнгэж жаргал зовлонгоо хуваалцаж, хэрэлдэж муудалцаж уйлалдан тэврэлддэг байсан хүмүүсийг одоо маш их санаж байна. Яагаад ингэж холбоогүй болж уулзалдахаа больж нэгнийхээ дугаарыг ч санахгүй болтлоо мартацгааж нэгнийхээ амьдралд оролцохоо больсон юм бол оо? Бид зүгээр л байж байхад цаг хугацаа ийм болгочих вуу? Эсвэл бид өөрсдөө хүсээд ингээд холдчихсон юм болов уу?
Одоо юу хийж байгаа бол намайг санаж байгаа болов уу? Ер нь санадаг болов уу? Надтай уулзахыг ярилцахыг дахиад инээлдэхийг хүсэж байгаа болов уу? Дахиад уулзалдвал ямар мэдрэмж төрөх бол? Хуучны тэр хүмүүс хэвээрээ байгаа болов уу? Дахиад халуун дотноор тэврэх болов уу? Эсвэл цаг хугацаа биднийг бүгдийг нь өөрчилчихсөн болохоор уулзвал хуучин шигээ санагдахгүй байх болов уу? Зүгээр л өмнө нь байсан хэвээр нь цаашид дурсах уу?
Зүгээр л намайг санадаг бол миний дугаарыг санаж байгаа бол санадаг бол над руу залгаасай… баяртайгаар утсаа авахсан тэгээд чамайг санаад гэж хэлээд амьдрал дажгүй юу ажил нь сайн уу гэж асуугаасай… зүгээр л хэн нэгэнд дурсагддаг хэн нэгэн намайг санадаг надтай уулзахыг ярилцахыг дахиад инээлдэхийг хүсдэг байгаасай гэж өөрийгөө үнэ цэнэтэй байсан гэдгийг мэдрэхийг хүсэх юм аа хааяаа
Нэгэн үед амьдралд минь байсан тэр хүмүүсд баярлаж цаг хугацааны эрхэнд эсвэл өөрсдөө холдсон тэр хүмүүстэйгээ дахиад нэг удааа уулзахыг ярилцахыг инээлдхийг биесээ шоолж жаргалтай мэдрэмжийг мэдрэхийг хүсэж тэр үеүүдэд байсан бүх хүмүүсийг үнэхэээр их санаж байна. Дахиад хэзээ уулзах бол? Магадгүй дахиад энэ хэвээр 5,10н жил өнгрөвөл бие биенээ таних болов уу? Танихгүй зөрөх болов уу эсвэл нэрийг нь ч санахгүй байвал яанааа.
