Үргэлжийн гүн бодол, саарал манан дунд аз жаргал баяр хөөрийг мартаж хэдэнтээ давхарлан дарах үрчлээсээр хатуухан харцаа хурцалдаг хүмүүсийг харсаар залхаж байна. Үргэлжийн зовлон шаналал, туулсан амьдралын бараан бүгдийг байнга тээж явдаг тэр хүмүүсийн сэтгэл харанхуй нүх болж. Хальж урсаж, ундарч байдаг хүний сайхан тэр гэгээ дүүрэн чанар харанхуйн ёроолд булагдаж.