---------------------------------------------------
Парт 2 - Хятадад сугарсан нь
---------------------------------------------------
2017.07.09 Аялалын 2дах өдөр
(Замын-Үүд -> Эрээн -> Бээжин)
••••••••••Хил гарах••••••••••
Галт тэрэгнээс буугаад л Эрээн, Замын-Үүд, Хөх хот явах халтуурчид тосоол авна тэднээс мурих аяа бас л хүнд.
1. 8000 төгрөгөөр автобус явдаг, дороо хүн нь дүүрдэг учир хурдлах хэрэгтэй
2. 40~50¥ төлөөд 69-р гарах ( бид автобуснд амжаагүй учир энэ замыг сонгов) бүр эсвэл шууд Бээжин ордог автобус байдаг(цагын хуваарь мэдээллийг нь мэдэдгүй ээ ~77мянга).
69-р гарахаар болсон тул хилийн гадаа очерлэж байгаа машин-руугаа хүний 1000р таксидаж очив. Хил 8-с нээгддэг нэг машинаар 4 хүн л гарна , эхний гаралтаар гарах машинд суувал хурдан гарна. 10 машин 1 автуус гэж сөөлжилж гаргадаг гэж ярьж байхыг сонсов.
Монголын хил
Үүднээс 1000р тасалбар аваад цүнхээ шалгуулаад очёрлож байгаад гарна.
Хятадын хил
Гадаад пасспортоо өөртөө ойрхон байлгах хэрэгтэй гарц болгон дээр шалгадаг. Ороод ачаагаа шалгуулаад шар хуудас авч бөглөнө. Хил гарч байгаа машиныхаа дугаар бичдэг тул дугаарыг нь мэдэж байх хэрэгтэй. Сайхан томоотой очерлож байгаад гарчих хэрэгтэй. Нэг хятад ажилтан ирж хятадаар баахан юм ярьж сандаргав чимээгүй томоотой очёрло л гэсэн байх. За тэгээд пасспорт, шар хуудас 2оо үзүүлээд л Welcome to China. Хил гарах машиндаа суугаал хаана буух газраа хэлээд л буунадаа.
Бээжин явах автуусныхаа билетээ авах байсан тул автуус вокзал дээр нь буух болов.
•••••••••••••••••••••••••••••
Бээжингийн автобусаа захиалах нь
Эрээний автобус вокзал дээр бичүүлнэ. Манай Драгон төв л гэсэн үг. Үүдэнд нь буугаал халтуурчид нь тийшээ явна, найжаа чи хаа явна аа? гээл шалж өгнөдөө.
Хил гарахын өмнөхөн танидаг ахаараа дамжуулаад яриад захиалцан байсан тул 220¥-ы тасалбарыг 180¥-р авав.
16:30-н унтлагын автобус 16:30-07:30 15 цаг орчим яваад Бээжинд Muxiyuan гэдэг газар бууна.
Эрээн хоттой танилцах нь
За тэгээд 16 цаг хүртэл хийх юмгүй болсон тул Эрээн хоттой танилцхаар алхацгаалаадаа.
6 жилийн өмнө ирж байснаас цэвэрхэн эмх цэгцтэй, сайн талруугаа хөгжсөн нь илт мэдрэгдэж байв. Нэг тэсэх хэрэгтэй зүйл нь хажуугаар өнгөрч байгаа такси болгон нь байн байн сигналдаад (Найжаа хаа явна аа?) гээл орилж өгнө. Бид хэд цаг нөхцөөж Эрээн хотын төв талбай , шинэ хуучин зээл, бүдүүн дэлгүүр гэх зэрэг дэлгүүрээр хэсч өгсөндөө. Үнэхээр сайн явбал тэнд байхгүй юм гэж алга, гол нь сайн шалгаж авах хэрэгтэй, нөхдүүдийн ярьж байгаад итгээд хэрэггүй. 1 цагын үед юм идэхээр KFC-г зорив.1 хүний багц нь 35-39¥, за тэгээд амт чанарын хувьд хажууд нь Монголын KFC хамаагүй саак (ер нь бол дэмий сонголт шүү).За тэгээд буцаж хэдэн дэлгүүрээр сонирхож явж байгаад вокзал дээрээ ирж хүлээгээд 16 цагын үед автуусндаа сууцгаав.
Бээжинрүү явах унтлагын автобус
Утас, power bank, чихэвч, гадаад пасспорт(Эрээнээс гарахад шалгана биедээ заавал байлгах хэрэгтэй) зэрэг хэрэгтэй зүйлсээ аваад орон дээрээ гараад хэвтээд өгнөдөө. Энэ халуунд голын эгнээний дээд талын ор бол хамгийн сэрүүхэг таатай хэсэг байв. Хэрвээ чи 170с дээш өндөртэй бол 13, 14 цаг нэлээн атийж явах нь дээ. Замдаа бие засах газрууд дээр зогсдог, 21 цагын үед хоол идэхээр замын гуанзан дээр зогсоно. Хуушуур 5¥, бууз 3¥ гээд ер нь л үнэтэйм байналээ. Бид хэд Бээжин ортол гүрийхээр шийдсэн тул хоол идэхийн оронд олдсон wifi дээрээ сэмхэн булагнав.
At Бээжин
Шөнө 3 цаг өнгрөөгөөд Muxiyuan-ы буудал дээр очно. Үүр цайтал автуусндаа унтаж байгаад явж болно. Шөнөдөө сэрүүн байвал хятадын хэд хэдэн том үйлдвэр, нүхэн гарц, нэлээн том гүүр, суурин газар зэрэг хэд хэдэн юм харагдана.
