Sodbileg Batbold
Jul 20, 2017 · 3 min read

-----------------------------------------------------
Парт 3 - Алхаж буй үүргэвчтэй аялагчид
--------------------------------------------------

2017.07.10-12 Аялалын 3,4,5 дах өдөр

Өглөө үүрээр 3.30-н үед Бээжинд Muxiyuang гэх буудал дээр зогсов.

Хүмүүс нь метро, худалдааны төв нээгдтэл автобусндаа унтаж байгаад л сарниад алга болно.

Бид хэд 5.30 гээл тавхайгаа эргэтэл алхаж эхэлсэндээ. Улаанбаатар шигээ санаад алхачиж болохгүйм байналээ шүү. Метро, автуус, унадаг дугай, 3 дугуйт нтр-р явах нь зүгээр.

-----------
Метро
-----------

Бээжин хотын метроны шугамууд явдаг чиглэлүүд, тэмдэг тэмдэглэгээ нь үнэхээр ойлгомжтой, хол явах гэж байгаа бол угаасаа метрогоор л яваад баймаар. Метро нь явах км, дамжиж суух нтрээсээ хамаараад дундаж үнэ нь 6¥.

1 удаагын Single Journey Ticket-г 2 янзаар авч болно.
1. Дамжиж суух нтр хамаагүй эцсийн буух буудал аа хэлээд шууд үнийг нь бодуулаад авч болно.
2. Дотроо 3¥-той 1 өдрийн дотор ашиглах эрхтэй картаа 3¥ төлөөд авна. Буух буудал дээрээ үнээ бодуулаад төлбөрөө төлөх боломжтой. Метроны буудлаас буухдаа картаа хураалгаад гарна.

Цэнэглэх боломжтой Prepaid card
Үндсэн үнэ нь 20¥ нэмээд шууд 20¥-р цэнэглээд нийт 40¥. Карт цэнэглэдэг автомат машинаас шууд цэнэглээд байж болно. Бас уг карт нь хот доторх автуусаар явах боломжтой.

Бээжингийн метро нь үндсэн хэд хэдэн чиглэл(line)-тэй. Метронд суухдаа аль чиглэлд аль талруугаа суухаа л сайн хараад дамжих шаардлагатай буудлууд дээрээ чиглэл(line)-аа солиод суугаад яваад байхад үнэхээр амөрхан юм байналээ шүү.
Эцэст нь метротой л болмоор байна 😳.

-------------------------------------------
Дугуй олох өөрөөр бол ...
-------------------------------------------

Цаг агаар нь үргэлж 30+ аймар чийгтэй газар бол алхаад яваад байж үнэхээр бүтэхгүйм байна дугуй л олохгүй бол бид үнэхээр явахгүйм байна. Биднийгээ уучлаарай үнэнч фенүүдээ.
Хятадад гудамжаар нэг түрээсийн дугуйнууд Ofo, Mobike, Bluegogo нтр гээд хар мянга.
WeChat-р QR код уншуулах эсвэл мсж бичээд код нтр аваад түрээслэж болно. Даанч бидэнд интернэт ч хятад дугаар ч байгаагүй тул доор дурдах хориотой аргыг ашиглав.
(Маш нууц)
Түгжээгүй байгаа дугуй олоод өөрийнхөө юм шиг унаад явах юм. Сүүлдээ бүр даварцан 5лаа тийм(чаасан 😈) дугуйтай болж нтр.

-----------------------------------------------------
Байр, буудал аа хэрхэн захиалах вэ?
-----------------------------------------------------

Онлайнаар захиалах боломжтой, бид хэд Airbnb-с харж байгаал хост (түрээслэгчтэйгээ чатлаж байгаал захиалцан). Захиалсан байр маань 3 хоногын хүний 60К орчим. Бид хэд эхний захиалагч нь болж таараад ойр зуурын хэрэглээний зүйлс нтр гээд их сайхан хандсан. Review, байршил, дагалдах зүйлс, хэдэн хүн орох, эрэгтэй эмэгтэй холилдож орж болох уу зэргийг нь сайн харах хэрэгтэй Review дээрээ хэр газар гэдэг нь мэдэгдэнэдээ. Private room , public, зөвхөн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн өрөө нтр гээд өөр өөр шүү.

-----------------------------------------
Үзэх газрууд болон такс
-----------------------------------------

1. Тианмэний талбай, Хориотой хот (Үзэхэд гэмгүй)
Тианмэний талбайруу ороход гадаад пасспорт, цүнх шалгаж бүртгэдэг. Хориотой хотын тасалбар 60¥. Тэнэг том дотроо калиграф, архитектор-н музей гээд үзэх юмнууд ер нь бол зөндөө.

2. 798 Art Zone (Заавал үзээрэй)
A-E гэсэн 5 хэсэгтэй. За тэгээд урлагтай холбоотой бүх л юм бий. Уран зураг, гэрэл зураг, граффити, гар урлал, метал урлал ... гээд явж өгнө. Ихэнх нь үнэгүй зарим нь л такстай.

3. Олимпийн цэнгэлдэх (Шувууны үүр, Olympic tower 2 л хангалттайм байналээ)
Шувууний үүр дотор талбай мөн цэнгэлдэх дээгүүр нь явах боломжтой Air corridor + усан спортын ордон = 140¥
Olympic tower 160¥ - Үнэндээ бол хүрэхгүй гэхдээ хамгийн дээр нь гарна ~250 метр , доошоогоо нэвт шилэн шалтай хэсэг, супер татдаг дурантай.
Science and technology museum 30¥ - Төсөөлснөөс шал суга байсан ер нь бол дэмий.
За тэгээд тэр хавьдаа Олимпийн бамбар, Indoor stadium, olympic village зэрэг барилгууд нь бүгд харагдана.

--------------------------------------
Мэдэж байвал зүгээр
--------------------------------------

1. Цагын хуваарь (Метро, үзэх газрууд)
2. Хөлс зүгээр л бөмбөрнө халууцна гэж найгүй тэглэ гээд хүйтэн ус, мөстэй ундаа шууд уугаад байвал сүүлдээ урт амьсгаа ч авч чадхааа байна хоолой өвдөнө.
3. Эндээс ёвроп эм олдоход хэцүү
4. Мөнгөндөө л тооцоотой байгаарай

--------------------------------------------
Бусад сонирхолтой зүйлс
--------------------------------------------

1. Үндэсний төв номын сан
2. Амьтны хүрээлэн, панда
3. Summer place(Зуны ордон), CCTV-н цамхаг
4. Ном түрээслэх боломжтой автомат машин
5. Гудамжны хоол
6. Wangfujing-н snack street, Wangfujing худалдааны гудамж (ийшээ орвол буцаж гарж ирж чадахгүй шүү энэ бол урхи 😂😈)
7. За мэдээж номын дэлгүүр нь хүүхэд хөгшид гэлтгүй бүгд л ном шагайцан шалан дээр сууж байхыг нь хараад ингэж хөгжихөөс аргагүйм байна гэсэн бодол шууд төрж байв.
8. Замын хөдөлгөөн аймшигтай хаанаас ч мопед, дугуй гараад ирж магадгүй (манай Монголчууд харааж сигналаа балбадагч хажууд нь бас гайгүйм байналээ)
9. Худалдааны төв, үйлчилгээний газруудтай нь англиар ойлголцноо гонж.
10. Цаг агаар, үнэр 2 бол тэсэхэд үнэхээр бэрх
11. Монгол охидууд хамгийн хөөрхөн нь 😇😂

)