Sodbileg Batbold
Jul 20, 2017 · 3 min read

-----------------------------------------------------
Парт 4 - Тианжин + Гэртээ харих зам
2017.07.13-16 Аялалын 6,7,8,9 дөх өдөр
-----------------------------------------------------

Сүүлийн хэсэг, хэд хэд салгаж бичсэн тул хаана юу гарч ирэхийг би таашгүй....
Шааал суга бичвэр миний хажууд байвал новшоо бичцэн юм бэ гээд цохиод авмаар санагдаж байгаа бээээз 😈😈

-----------------------------------------------------
Тианжин (Хятадад хот хоорондын хурдны галт тэргээр явах)
-----------------------------------------------------

Метрогоор "Beijjng South Railway Station" дээр буугаад Ticket Office-ууд дээр очоод билетээ бичүүлээд авна. 15-20 оод минутын зайтай ойр ойрхон явдаг учир билет олдохгүй гэх асуудал байхгүй. Тасалбар дээр аль platform (зам)-оор орох, галт тэрэгний дугаар, суудал нь бичээстэй байгаа тул олоход амархан. Хүлээлгийн танхим нь 2 давхарт өөрийн орох ёстой platform дээрээ очоод тасалбараа шалгуулаад орно. Хурдны галт тэргээр 40-өөд минут яваал хүрчинэдээ. Дээд хурд нь 310 км/ц хүрнэ, замынхаа тал хүртлээ Wifi-тай , дундаа Wuqing ч билүү буудал дээр зогсдог андуурааад буучвааа. Tianjin-д буугаад Railway station-с тасалбараа уншуулж гардаг тул өөртэйгөө ойрхон байлгаарай.

Тианжин хот нь өөрөө их цэвэрхэн
хүн багатай, барилга байгууламжууд нь барууны хэв маягтай Бээжингээс хамаагүй гоё хот. (Охидууд нь бас хамаагүй хөөрхөн). Бээжинд метроны SingleJourneyTicket нь карт бол Тианжинд хасаа шиг. Бид нарын байрласан байр нь railway-с метрогоор 3 буудал явах зайтай, хотынхоо төвдөө (иймэрхүү байршилтай байвал амар юм байналээ).

-----------------------------------------------
Санал болгох
-----------------------------------------------
1. Tianjin eye

140 метр өндөртэй алсыг харагч,бүтэн тойроход 30минут болдог сүүлийн хүнээ 20.40-н үед аваад хаадаг. 2 хүний капсул нь 400¥, энгийн нь 70¥ хүн ихтэй байдаг эрт очиж очерлох хэрэгтэй. За тэгээд тэр хавийн шөнийн үзэмж гэрэл, барилга байгууламж бол тасархай.

2. Цагаан хэрэм
Суудлын галт тэргээр талдаа(18¥) 2 цаг явах зайтай газарт Цагаан хэрмийг очиж үзэж болно. Очоод такс нь 50-60¥ орчим.

3. Итали гудамж,
4. Porcelein house

---------------------------
Буцах замд
----------------------------

Буцах өдөр чинь тодорхой бол ирж буцах билетээ хамт бичүүлчвэл зүгээр, өмнө нь очоод авчина гэж бодож болохгүй, адаглаад утсаар яриад захиалчих хэрэгтэй. Автуус олдохгүй бол 1,4дхөд галт тэрэг явдаг тэрийг судлаж үзсэнгүй. Эсвэл хувийн машинтай хүмүүстэй тохироод явж болно 300-350¥. Бид буцах өдрийн автуусны билетгүй болсон тул Бээжинд 1 хоноод маргаашийн автуусаар явах эсвэл хүний 300¥ төлөөд хувийн машинаар Эрээнлүү явах боломжуудтай байв. Буудалд хонохгүй мөнгө үрмээргүй байвал онгоцны буудал, эсвэл хүлээлгийн танхимтай галт тэрэгний буудал, вокзалд ороод 1 өдрийг давж болно.

Бээжинд хонох буудлын мөнгө хоол нтр гээд дүндээ дүн, дээр нь өдөр алдахыг хүсээгүй учир 300¥-р машинд суугаад Эрээнд ирэв. Шөнө 1н үед Эрээнд ирдэг. Хил өглөө 8с онгойно.
Эрээнд буудлууд нь хамаагүй хямд.
Бээжинд учраа олохгүй будилж явахад тусалсан Түвшинтөгс гэх залууд баярлалаа. Манай Монголчууд нээрээ хаа газар сайхан сэтгэлтэй тусч хүмүүс байх юмдаа.

16нд амралт дуусч хил нээгдэж байгаа учир Эрээнээс машин байхгүй, Монголоос орж ирэх машинуудыг хүлээнэ. Машин цөөхөн орж ирж байсан тул бүгд 100¥-р хил гаргана гэцгээж байв. Аз болж том автуус 60¥-р гархаар болсон тул үлдсэн бүх мөнгөө шавхацгаагаад, хилийн зүг хөдөллөө. Монголруугаа орчвол л учиртай байсан тул хадгалсан вагоны мөнгөнүүдээ ч солиулахад бэлэн байсан шүү. Замын-Үүдэд ирээд вагоныхоо билетийг аваад тайвшарцгаасан хүмүүсийн гаргах царай бол үнэхээр бурханлаг.

------------------------------------------------
Эцэст нь нийлүүлээд базаад хэлэхэд
------------------------------------------------
Залуу хүмүүст бол зүгээр л нэг газар, барилга байгууламж үзээд явах нь уйтгартайм байна. Аль болох сонирхолтой хөгжилтэй зүйлсийг туршиж үзээрэй.

Бээжинд үзвэл сонирхолтой нь
1. 798 art zone
2. Шувууны үүр + дээр нь байх Air corridor
3. Үндэсний номын сан
4. Амьтны хүрээлэн тэр дундаа ПАНДА
5. Галзуу хулганатай том тоглоомын парк

Тианжинд
1. Tianjin eye (Шөнө харанхуйд үзвэл тасархай)
2. Porcelein house
3. Итали гудамж
4. Цагаан хэрэм

-----------------------------------------------------
Хятдуудтай харилцах, ойлголцох
-----------------------------------------------------

Англиар ярих битгий хэл ойлгох хүн 1,2 хоон. Тэгээл сайхан дохиж зангаал, Google translate, зургийг нь авч үзүүлэх гэх мэтээр л ойлголцоно. Жаахан сэргэлэн байхад алзахгүй ээ.

---------------------------------------
Цаг агаар
---------------------------------------
7,8 сард хамгийн халуун үе нь, 10 сараас л гоё сэрүүхэн болно(Биднийг Эрээнд авчирсан Цолмон гэх Өвөр Монгол залуу тэгэв). Хөлс зүгээр л урсаад байна. Би 4-5 кг хасцан байна 😱😂.

---------------------------------------
Шаардлагатай апп-ууд
---------------------------------------
Доор зургаар оруулав

Maps.me (Хятадын газрын зургийг Offline-р татах хэрэгтэй)
Baidu map (Хятадын газрын зургийг Offline-р татах хэрэгтэй)
Google Translate (Хятад, Англи, Монгол Offline-р татах хэрэгтэй)
English-China толь
Airbnb
Beijing subway map
Tianjin subway map

----------------------------------
Замын нийт зардал
----------------------------------

УБ-Замын-Үүд вагон - 23850
Замын-Үүд Такси - 1000
Хил гарах - 40¥
Эрээн-Бээжин автуус - 180¥
Бээжин байр - 68000 (3хоног)
Бээжин-Тианжин хурдны галт тэрэг - 54.5¥×2
Тианжин байр - 54600 (2хоног)
Бээжин-Эрээн жижиг машин - 300¥
Хил гарах - 60¥
Замын-Үүд-УБ вагон - 23850
-----------------------------------------
Замын зардалд нийт : 689¥ × 356 + 48.700= 293984 төгрөг ~ 300К төгрөг
Байр : 120,600 төгрөг

За тэгээд идэж уух юм, үзэх газрын такс, метро 3 дугуйт хот дотор явахад зарцуулах мөнгө гээд явж өгнөштээ

Бидний хувьд хүний 800К-г төсөвлөж авч явцгааасан. Хэрэгггүй юманд зардал гаргахгүй л бол хангалттай л санагдлаа. Сайхан хэмнэж чадвал бүр гайгүй явж болохоор л байна.

)