Sodbileg Batbold
Jul 20, 2017 · 2 min read

Уншаагүй нь бараг зүгээр байж магад

За хүн уншихад аймаар аялалын тэмдэглэл эсвэл зүгээр л дэмийрэл ч юмуу нэг тийм юм орууллаа. Үг үсэг дүрмийн түмэн алдаа байж магад Монгол хэлний багш минь уучлаарай.

-----------------------------------------------------
Парт 1 - Галт тэрэг ээ магтан дуулъя
-----------------------------------------------------

2017.07.08 Аялалын эхний өдөр (Улаанбаатар-Замын-Үүд вагон)

Тасалбараа захиалах

Галт тэрэгний тасалбар бичүүлэх төв дээр очиж бичүүлнэ. Куфе (Тасалгаатай унтлагын), Пласкарт (Тасалгаагүй унтлагын), Оффше (Суудлын).

17:20 н пласкарт (тасалгаагүй унталгын
Үнэ - 23850 (доод суудал-1000, цай-1350, цагаан хэрэглэл-2500, үндсэн үнэ) ороод ийм.

Суучаад тэгээд?

Тасалбараа шалгуулж ороод продник нь цагаан хэрэглэл (ор хөнжлийн даавуу, алчуур), цай (сонголтоор 3ш найруулдаг цай кофе... халуун ус нь тэндээсээ хамаагүй өөрсдөө хийгээд авчина) зэрэг хэрэгтэй зүйлүүдийг нь тараагаад өгчинө. За тэгээд бусад зүйлсүүдийг нь зардаг (ус ундаа хоол , хачиртай талх гэх мэт зүсэн зүйл) учир замдаа идэх хоол бэлдээгүй бол санаа зовох зүйлгүй л юм байна лээ.

Нойл
Эрэгтэй эмэгтэй нойл нь тусдаа , 2-3 цагт ер нь тогтмол ариутгал цэвэрлэгээ хийгдээд явдаг гэсэн дажгүй цэвэрхэн байсан. Суурин газар буудлууд дөхөөд ирхээр нойлоо түгждэг учир тэрийг мэдэж байхад илүүдэхгүй.

10 цаг явна юугааа хийнээ?

Skytel-н сүлжээ лав ихэвчлэн байгаад байсан.

Хамгийн супер нь кино үзэх.
TrainTv гэх Wifi-д холбогдоод traveltv.mn сайтруу ороод видео сангаас кино үзэх боломжтой. Төлбөртэй төлбөргүй гээд янз янз. Төлбөргүйд нь л лав 8 Mile, Life is Beautiful, Pirsuit of Happiness гээд супер кинонууд бий. Хажуу ханандаа 2ш usb цэнэглэгчтэй тэгээл зүгээр орчноос тасар.

Ер нь буудлууд дээр зөндөө зогсоно хүмүүс нэлээн бууж сууна юмандаа анхаарал болгоомжтой явах хэрэгтэй.

За тэгээд тоглож, идэж, кино үзэж, унтаж явсаар өглөө 07:15д Замын-Үүдэд бууна даа.

Үргэлжлэл нь тун удахгүй Тэнгис, Соёмбо, Өргөөгийн дэлгэцээр..

Уншаагүй нь л дээр байждээ

)