Спорт замнал мину: 90’s Kids

Sod-Od Batzorig
3 min readNov 4, 2017

--

Би гээд л эхлэх юм даа. 3 настайгаасаа л гадаа ганцаараа гарч хамуудтайгаа тоглодог байсан алтан үеээ юуны түрүүнд дурсъя. Одоо ч хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг гэдгийг бага багаар ойлгосоор л байна шүү. Ер нь хүмүүжил, хөдөлгөөний эвсэл гэх зэрэг хүний амьдралд байнга хэрэглэгддэг чадварыг бага насанд дүрсгүйтэн наадан тоглохдоо олж авдаг болоод явчихлаа шүү. Намайг чөлөөтэй тоглож наадуулдаг байсан аав, ээждээ баярлаад баршгүй учир нь тухайн үеийн хүүхдийн тоглоом нь одоо надад болон миний амьдралд асар том давуу тал болж байгааг би мэдэрдэг.

.Бид одоогийн хүүхдүүдийн хажууд ийм үед өссөн нөхдүүд юм байна

Бага байхад тоглодог байсан тоглоомуудаас дурдвал олон сайхан дурсамж зэрэгцэн хамт байдаг юм. Гүүдэг маадаг, тэвэг, дээс, пилта, орондох гэх мэт бидний тоглоом одоогийн утасны тоглоомоос дутахааргүй их байлаа.

Анхны спорт маягаар нь сурч эхэлсэн спорт бол агуу ХӨЛ БӨМБӨГ юм. Тухайн спортод би маш их хайртай. Надад талбай дээр гүйх яг л тэнгэрт дүүлэх мэт нтр тэр нь ч юу юм би гэхдээ л тоглож байхдаа аз жаргал, адреналин гэдгийг дээд дэргээр мэдэрдэг байлаа. Үеийн найзуудаасаа ч гэсэх илүү л байсан. Сайндаа ч биш л дээ хүүхдүүд орой 6 гээд хоолоо идчихээд гарч ирдэг байсан бол би 3 цагаас эхлэн ганцаараа ч хамаагүй талбай дээр бэлтгэл байдлаар өшиглөөд байж байдаг байлаа. Тэмцээн уралдаанд ороогүй ч гэсэн тамирчидтай тоглоход дундаас нь гялтайнуу гэхээс халтайдаггүй л байсансан. Учир нь би ҮНЭХЭЭР ЯЛАГДАХ ДУРГҮЙ. Ийнхүү явсаар 10 жил болон оюутан цагаа төгсөөд найзууд ч холдсоор, ажилч ундарсаар тухайн спортоосоо хөндийрсөн билээ. Одоо тогловол санаа нь түрүүлээд яваад байх байлгүй. Гэхдээ сүүлд ШУТИС-ийн аварга, Мэргэж бууч болоод амжсан шүү. Хүүдээ амласан амлалт минь юм л даа. Тэрийг надаас өөр хэн ч мэдэхгүй л байх даа. Том болохоор нь ярьж өгнөө зөндөө зүйлсийг

Тэрний хууралтын гайхамшиг манай үеийнхэний үлгэр дууриал байлаа

Дараагийн спорт маягаар сурч эхэлсэн спорт бол САГСАН БӨМБӨГ оюутан ахуйгаа төгсөөд сургуульдаа багшаар орсон юм. Мэдээж заалтай ажлын байр шүү дээ хонгоруудаа. Жоохон дуртай байсанг ч хэлэх үү улам хорхойтон бичлэг үзэж, давтлага хийж баахан л хичээллэв. Ур чадвар дээшлэн тэмцээнүүдэд оролцож явж байлаа. Гэтэл гай газар доороосоо гэж яг газар доороос нэг нөхөр эвээд хөлийнхөө холбоос эдийг бараг тасалсан юм. Тэгээд л гэмтлийн эмнэлэг очиж үзүүлтэл бараг аврага Түвшинбаярын бэртэл болж таарлаа шүү. За ямартай ч тэгүүл хийморьтой бэртэл байна гэж бодоод хэр удаан эдгэхийн асуутал хагалгаанд орох хэрэгтэй гэв. Мангар гарын толгойд хөлтэй хөлгүй болох биш тэмцээн яаанаа гэж бодож байлаа. Тийм шартай. За тэгээд кареер бая бая.

Миний үздэг биш шүтдэг тоглогч

За тэгээд спортын замнал дууслаа даа гээд сэтгэл гундуухан явахдаа таягтайгаа зогсож байсан хаалганы ард жинхэнэ утгаар нь өмсөж зүүдэг, идэж уудаг, зүйлтэй нь сурч байгаа спорт болох Фитнесс байлаа. Надад их таалагдсан суудаг ажил хийдэг тул хөдөлгөөн дутахаар салгалах нь холгүй болдог байлаа. За тэгээд ажлынхаа доор цөөхөн төхөөрөмжтэй ямар ч багшгүй өөрөө бүхнийг судлан хийгээд л байлаа үр дүн ч өгч байна шүү. Жин нэмээд, эрч хүч ороод, мөн нөгөө айхтар зүрхний хий ч гэсэн бага багаар тайван болж байгаа нь мэдэгдсэн юм. 6 сартай золгон ажил амрах үеэр жинхэнэ фитнест найзтайгаа явж эхэлсэндээ. Тэр цагаас хойш бараг 2 жил өнгөрчээ. Жин нэмсэн, бие өөрчлөгдсөнөөс илүү миний зүрх маш тайван болж байна бас гайхалтай нь би хөлийн хагалгаанд ороогүй юм харин одоо би 100кг жинд хөнгхөн суулт хийж байна. Энэ спорт нь дэлхийн аварга болох биш өөр өөрийгөө ялдаг, тэсвэр хатуужил өгдөг тийм л ашигтай. Би дараа нь өөрийн бэлтгэлийн системээ сийрүүлэн жин нэмэх зорилготой хүмүүс зориулан бичнээ.

Математикийн доктор, Их сургуулийн багш

За инээд эцэст нь эмчилгээг орлох хөдөлгөөн байхаас хөдөлгөөнийг орлох эмчилгээ байхгүй буйзаа. Манай найз хэлсэн юм хүнд эерэгээр стрессээ тайлах ямар нэг юм байх хэрэгтэй гэж. Та өөрийн алжаал тайлах аргаа олсон уу?

--

--

Sod-Od Batzorig

Lecturer At MUST-SICT, CEO At Trend Soft LLC, Software Engineer At GameMine LLC