Sod-Od Batzorig
2 min readDec 22, 2021

Хүүхдэд яг хэрэгтэй ганцхан зүйл авч өгөхөд амьдралд нь мах их эерэг нөлөө үзүүлэх боломжтой.

Миний амьдрал компьютертой салашгүй холбоотой. 3–5 настай байхад манайх ажлын шаардлагаар 386 гэдэг ПС-тэй байлаа. Тэгээд дараа нь Pentium 1-тэй болсон. Тухайн үед хүүхэд л болсон хойно цагийн хязгаартай ч сайхан тоглодог байваа. Prince Of Persia 1989, Simba, Wolfenstein гээд л ай сайхан цаг байжээ. Түүнээс хойш шинэ ПС авалгүй маш удсан. Найзууд гоё гоё ПС тэй FX5200 нтртэй. сүрхий л байдаг байлаа. 6, 7-р анги байсан санагдаж байна. Аав (математикийн багш) маань КТМС-ийн шилдэг багш болж ажлаасаа Pentium-4 өөр шагнуулж билээ. Тэр компьютер манайд орж ирэх мөчийг би огт мартадгүй юм. Тэр мэдрэмжийг дахиж ямар ч эд зүйл авсан би аваагүй. Одоо надад 3080ti байна би авахдаа огт баярлаагүй. Яг тэр багын дурсамж л бест.

Заа тэгээд тэр өдрөөс миний мэргэжлээ өөрөө сонгох эхлэл тавигдсан. Анх GW Basic оролдож үзлээ тэгсэн би чадаад байна шүү энэ эрчээрээ яваад мэдээлэл зүйн багшаа лав даваад явчихлаа. Дүүргийн олимпиад болно гээд ганцаараа л бэлдэж орсон. Бүх бодлогоо хийсэн, чанараараа дээр байсан ч хасагдаад оронд нь олимпиад болсон сургуулийн хүүхэд цааш явж билээ. Манай багш нтр сураас хэн ч ирээгүй болохоор тэгсэнүү яасан ххэ. Тэгээд за за олимпиад онцгүйн байна ер нь бүтээл програм хийе. Гээд 10 жилийн сурагч хүүхэд erdenebat.edu.mn гээд КТМС-н Ч.Эрдэнэбат багшийн блог дээрээс их сургуулийн 2,3-р курсийн хичээлүүдийг хулгайгаар гэхүү, гэмгүй ч юмуу үздэг Visual Basic сурч түүгээрээ үг цээжилдэг одоогоор Hippo карт юмуу даа хийж билээ. За тэгээд мэргэжилээ сонгосон хүү ер нь манай үеийхний мөрөөдлийн сургууь КТМС-л байлаа тийшээгээ бэлдэж, зорьж орж билээ… Үргэлжлэл бий хэрхэн сурсан тухай

Базаад хэлэхэд:

  1. Хүүхдэд яг хэрэгтэй зөв хөрөнгө оруулалтыг хийх хэрэгтэй. Бүх юм байгаад байвал бас буруу юм шиг байгаа юм.
  2. Багш хүн хүүхдүүдэд хамгийн том нөлөө үзүүлэгч юм билээ тиймээс ямар үед оюутан, сурагчид юм асуухад ядарч байсан ч чадлаараа хариу хэлэх туслахыг хичээх хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон. Багшид их хамаагүй мэт боловч тэр асууж байгаа хүндээ маш том урам зориг итгэл болдог шүү (надаас залуу багш нарт хандав)
Sod-Od Batzorig

Lecturer At MUST-SICT, CEO At Trend Soft LLC, Software Engineer At GameMine LLC