Жирэмсний 2-р гурван сар

За энэ үед бол харьцангуй ааш зан тогтвортой, жирэмсний хордлого багасаад, биеэ чагнах нь гайгүй, жирэмсний явцдаа дасаад ирдэг үе.

Хоол хүнс

Аль болох ханиад хүрэхгүй, халуун ногоотой хоол идэхгүй байх хэрэгтэй. Чихэрлэг зүйлсээ багасгаж, жингээ тогтмол хянаж байгаарай. Энэ үед ургийн хөгжил эход маш сайн харагдаж эхэлдэг. Нэг их витамин уух гээд байх шаардлагагүй, сүү, тараг, цагаан идээ аль болох сайн хэрэглэж, болж өгвөл самар хушга идэх нь хүүхдийн тархины хөгжилд сайн. Чихэрлэг зүйл их идэх нь ургийн усыг ихэсгэдэг. Би 30 week хүртлээ огт витамин, кальц уугаагүй. 31 week хүрээд Prenatal+DHA, D витаминтай кальц хэрэглэсэн. 32 week-тэй эход үзүүлэхэд ясжилтын цэг үүссэн байсан. Кальцаа зөвхөн сүү, тарагнаас нөхдөг байсан. Өдөр болгон 1 аяга сүү, 1 аяга Бифидо тараг уудаг байсан.

Ургийн ус

Ургийн ус бага тохиолдолд ус ихээр уух, хэвтэж эмчлүүлэх хэрэгтэй. Ургийн ус ихдэх гэж бас байдаг. Ургийн ус ихэдсэнээр ДАУН-тай хүүхэд гарах, ямар нэг байдлаар хүүхдийн сэтгэцэд муу гэж үздэг тул эход үзүүлэх тоолондоо ургийн усныхаа хэмжээг сайтар асууж байгаарай. Ургийн усны хэмжээ 21–24-ийн хооронд байвал ус багасгах эмчилгээ хийлгэдэг гэсэн. 25-аас дээш бол маш аюултай гэж дэлхий нийтэд үздэг юм байна лээ. Мөн ургийн ус тунадастай байна гэж яригддаг. Энэ нь ханиад хүрэх г.м тохиолдолд илүү үзэгддэг бололтой байсан. Киви идэхээр ургийн ус цэвэрхэн байдаг гэж ярьдаг юм байна лээ. Миний хувьд киви их иддэг байсан, ургийн ус хөвдөстэй гэж байгаагүй. Харин ханиад хүрсэн үедээ эход үзүүлэхэд хөвдөстэй болсон байсан шүү.

Хаван

2-р долоо хоногт хавагнаж байвал гарцаагүй бөөрний үрэвсэлтэй байна гэсэн үг. Эмчийн хяналтан дор эмчилгээ хийлгэх шаардлагатай. Миний хувьд 2-р долоо хоногтоо хавагнаж байгаагүй тул зөвлөгөө өгч мэдэхгүй юм. Гэхдээ аль болох хөлөө өндөр юман дээр тавьж, гар хөлөө бугуйгаар нь эргүүлэх, 4 хөллөж байгаад иогийн Cat pose дасгалыг хийж байгаарай. Мөн үзэмний шүүс, ингэний хоормог, шар манжингаар хөл гараа боох нь хаван буулгадаг гэдэг юм байна лээ.

Хүйс болон ургийн хөдөлгөөн

Мэдээж хүүхдийн хүйс тодорхой болно. Ургийн хөдөлгөөнийг зарим ээжүүд их эрт мэдэрдэг. Миний хувьд 19 долоо хоногтойдоо анх хөдлөхийг нь мэдэрсэн. Аав нь 24–25 орчим долоо хоногтойд мэдэрсэн санагдаж байна. 30 долоо хоногтойд гэдсээ аавынх нь гэдэс, нуруунд наахаар нээх хүчтэй өшиглөж хөдлөөд л улам хөөрхөн болно. Аавууд яг бид нар шиг тодоос тод хөдөлгөөнийг нь мэдэрнэ.

Цээж хорсолт

Надад илэрсэн жирэмсний хамгийн хэцүү зүйл бол цээж хорсолт байсан. 1 зүсэм талх идэхэд л нулимс гоожиж, бөөлжитлөө цээж хорсдог. Эхэндээ 1 аяга сүү уухад хорсолт нь намддаг байсан ч сүүлдээ сүүнд огт дарагдахаа больсон. Ренни-г эмчийн заавраар ууж байсан. Гэхдээ Маалокс гээд жирэмсэнд ууж болдог эм их сайн юм байна лээ. Ренниг өдөрт 3–4 удаа уудаг байсан бол Маалокс 1-ийг уухад л тухайн өдөртөө дахиж цээж хорсохгүй их сайн юм байна лээ. Та нар маань ямар ч эм витаминыг зөвхөн эмчийн заавраар л уугаарай.

Нэмэлт: Та нар маань гаазтай ундаа, халуун ногоотой хоол, бэлэн гоймон, алкохол, утсан бүтээгдэхүүнүүдийг аль болох битгий хэрэглэж байгаарай. Би жирэмсэн байхдаа бэлэн гоймонгоос 1 удаа л савхдаж амталсан. Халуун ногоотой хоолыг бас л амсах төдий хэрэглэж байсан. Халуун ногоо их хэрэглэх нь хүүхдийн зүрх цоорхой байх шалтгаан болдог гэж гадаад сайтнаас уншиж байсан. Гаазтай ундаа хааяа нэг хорхойгоо дарах төдий эсвэл fast food идэхдээ ганц нэг балгаж уудаг байсан. Зарим ээжүүд би идэж уухаа хорьдоггүй, миний хүүхэд зүгээр төрсөн гэж их ярьж өөрсдийгөө өмөөрдөг. Яс юман дээр таны физиологи тэр хүнийхээс өөр, таны хүүхдэд хор уршиг нь нөлөөлөх нь амархан байж болно. Бас иймэрхүү зүйлийн үр нөлөө нь дөнгөж төрсний дараа биш, том болох тусам нь илэрдэг юм шүү гэдгийг сайн ойлгож, аль болох зайлсхийхийг хичээгээрэй. Мөн яагаад эдгээр хүнсийг хориод байгаа вэ гэдгийг өөрсдөө интернэтээс судалж, уншиж мэдэж, ул суурьтай хандаж байгаарай гэж хүсье.