Харуки Мураками эшлэлүүд

Хэрвээ чамд хайрладаг зүйл байдаг бол, түүнийгээ алдахад хэзээд бэлэн бай.

Чи намайг оршин тогтнож байсныг, тэр байтугай чиний дэргэд ингээд зогсож байсныг санах болов уу?

Би зүгээр л хэн нэгнийг буруутгахыг хүсч байна. Ядаж сэтгэл минь амарна….. Ингэлээ гээд юуг ч шийдэж чадахгүй.

Өвлийн дунд сард, миний дотор үл ялагдах зун байсаар л.

Миний хийж чадах зүйл бол өөрт оногдсон амьдралаараа л амьдрах. Энэ амьдралаа би шинээр сольж чадахгүй ч ямар нэг сонин зүйл надад тохиолдох байх гэдэгт итгэж байна. Энэ бол би.

Намайг нэн ховордсон амьтан гэж бодоод холын тэртээгээс дэргэдээ аваач.

Би чамд итгэхийг хүсч байна. Гэхдээ энийг үнэн гэвэл, би ойлгохгүй байна. Хэн нэгнийг хайрлана гэдэг яагаад заавал чадах чинээгээрээ зовоохын нэрийг хэлдэг юм бэ?