Далайн хөвөөний алаг хав толгой

Чингиз Айтматов гэх Киргиз зохиолчийн энэ бүтээлд нэгэн жижиг арал дээр амьдардаг жижиг суурин дахь хүмүүсийн амь зуулгаа залгах хоол хүнсээ олохын тулд хэрхэн амь өрссөн эрсдэлтэй хэцүү байдаг талаар өгүүлсэн болно. Зохиолын гол баатар Кириск хүү овгынхоо уламжлал ёсоор анх удаа анд гарах бөгөөд тэдний хувьд анд гарна гэдэг нь хагас өдрийн зайтай өөр арал дээр очиж далайн хав агнаад түүнийгээ завиндаа ачин буцаж ирж гэр бүл овгийнхнийгоо тэжээхийг хэлнэ. Мэдээж энэ эрхэм хүндтэй үүргийг овгийн хамгийн хүчтэй, ухаантай нэртэй эрчүүд хийх ба шинэ залуу халаагаа сургахын тулд Кириск хүүг анх удаа авч явж байгаа нь энэ юм. Хүн бүл муутай техник технологийн талаар ямар ч ойлголтгүй мөн лус савдганд итгэж айж байсныг үзэхэд энэ арлын иргэдийн амьдарч байсан нөхцөл байдал эртний бидний өвөг дээдэстэй адил юм. Хэддүгээр зууны үед, ямар далайд байдаг ямар арлын талаар энэ зохиолд дурдаагүй болно. Ямартай ч балар эртний амьдралын хэвшилтэй энэ омгийнхон улиас гараар ухаж хийсэн завинд 4 эр сууж, энэ завинд нь буцаж ирэх замд нь нэг тал далайн хавны мах багтах тийм л өчүүхэн эд юм. Мөн өдөржин энэ завийг 2 эр гараараа сэлүүрдэж байж ан хийх аралдаа хүрдэг гэхээр яалт ч үгүй тэвчээр хүч шалгасан ажил юм. Мөн харанхуй бүдүүлэг лус савдгаас айсан хүүгийн ээж хүүгээ далайд явж байгаа гэдгийг лус савдгаас нууж энэ талаар үг эс цухуйлгах ба хүүгээ гаргаж өгөхдөө түлээнд яваад ир гээд үджээ.

Завинд овгийн ахлагч настай туршлагатай эр Орган, хүүгийн эцэг Эмрайн болон бас омгийн хүчтэй эрсийн нэг Мылгун нар сууж хүүг хүлээж байв. Тэд 3 мээмийн арал гэдэг газар очиж далайн хав буугаар агнах ба энэ нь бага мээм, дунд мээм, том мээм гэсэн 3 арлаас бүтнэ. Тэд хагас өдөр сэлүүрдэж байж бага мээм аралд хүрч далайн хав агнаад, оройдоо тэндээс гарч дунд хав аралд хоноглоод дунд хав арлаас ахин далайн хав агнаж үүр цайхад тэндээсээ гарч өөрсдийн алаг хав толгойдоо буцах ёстой юм. Гэвч тэднийг бага мээм арал дээр агнасан нэг далайн хаваа ачин дунд мээм арал руу явах замд далайн шуурга дэгдэн, тэд завиа живүүлэхгүйн тулд бүх ачсан зүйлээ бүр буугаа ус руу шидэж байж амь гарав. Гэвч өглөө нь далайн шуурга намдахад битүү манантай байх тул тэд хаашаа явахаа мэдэхгүй тэндээ хэд хоног саатах болно. Энэ хооронд анд явахдаа авч гарсан 2 өдрийн нөөцтэй ундны усаа хэмнэхийн тулд Орган өвгөн уснаас балгахгүй байсаар байгаад далай руу орж живж үхнэ. Мылгун хэмээх хүч бяр ихтэй энэ эр мөн хэд хоног далайтай тэмцэж орилж хашгирч, уурлаж хараавч байгаль эхийн хажууд хүн хэмээх өчүүхэн амьтан гэдгийн гэрч болж мөн ус руу үсэрч хорвоогийн мөнх бусыг үзүүлэх болно.

Харин Эмрайн 11 настай бяцхан хүүгээ хөлгүй их далайд ганцааранг нь орхиж түвдэхгүй байсан ч аргагүйн эрхэнд уух балга усыг нь хэмнэх гэсэндээ мөн хүүгээ унтаж байхад ус руу орно.

Ингээд олон хоног уух ус идэх хоолгүй байсан бяцхан хүү ганцаар үлдэн энэлэн шаналавч завшаан тохиож замыг нь зааж өгөх учиртай байсан өнөө ууль шувуу үзэгдэж, тэнгэр цэлмэж од харагдах болж, далайн сэвшээ салхи үлээж түүнийг эсэн мэнд гэрт нь харихад туслах болно. Гэвч 4 сайхан эр гараад 1 өчүүхэн хөвгүүн ганцаараа буцаж ирж байгаагаа бодохоор бусадтайгаа уулзах нүүргүй мэт хэцүү санагдана.