Хатагтай элчин сайд Сидни Шелдон

Энэ зохиол нь хүйтэн дайны төмөр хөшигтэй байх үед АНУ-аас Румын улсад суух элчин сайд томилохоор болж, шинээр сонгогдсон АНУ-ын ерөнхийлөгч хүйтэн дайны төмөр хөшгийг эдийн засгаар нураах боломжтой гэж үздэг энгийн нэг их сургуулийн багш эмэгтэйг онцлон сонгохоор болсон тухай гардаг. Харин зохиолын сөрөг дүр нь хүйтэн дайны төмөр хөшгийг нураахын эсрэг ЗХУ болон барууны улс төрийн томоохон зүтгэлтнүүдийн нууц бүлгэм болно.

Дахин гэрлэлтээсээ болж ерөнхийлөгчөөр сонгогдох өндөр боломжтой байсан боломжоо өрсөлдөгч найздаа алдсан Стэнтон Рожерс ерөнхийлөгчийн гадаад албаны зөвлөхөөр ажиллах болно. Харин түүний өрсөлдөгч Пол Эллисон Румынд суух элчин сайд нь хүйтэн дайны хөшгийг унагах гол хөшүүрэг болох хүн байх ёстой гэж үзэж энэ талаар өөрийн үзэл бодлоо нийтэлсэн зүүн европ судлалаар их сургуульд хичээл заадаг хоёр хүүхдийн ээж энгийн нэгэн ээж, эзэгтэй Мэри Эшлид санал тавих болно. Өөрийн нөхрийн ажил албанаас болж, ерөнхийлөгчийн саналаас татгалзах боловч, нууц бүлгэмийн явуулгаар түүний мэс засалч нөхөр шөнө хагалгаа хийхээр яарч яваад автомашины осолд орж нас барснаар энэ эмэгтэй АНУ-аас Румынд суух элчин сайдаар томилогдох болно.

Нууц бүлгэмийн зүгээс ямар ч туршлага чадваргүй энэ эмэгтэйг төмөр хөшгийг үгүй болгоход тодорхой үүрэг гүйцэтгэх чадваргүй гэж үзсэн учраас ингэж далдуур дэмжих болно. Харин Румын улсын хувьд цэргийн дэглэмтэй харгис тэргүүн Ионескугийн гар дор зовж зүдэрч буй ард түмэн юм. Энэ байдлын эсрэг идэвхийлэн тэмцэгч босогч Марин Гроза бүтэлгүйтсэн оролдлогынхоо дараа Франц улсад улс төрийн орогнол эрэн амьдарч, дараагийн бослогодоо бэлтгэж байгаа билээ. Түүний хувьд бослого амжилттай болвол Румын улсыг барууны орнуудтай найрсаг харилцаа тогтоох бодлого баримтлалыг хэрэгжүүлэх хүн билээ. Түүний хувийн аюулгүй байдал маш сайн хамгаалагдсан боловч нууц бүлгэм дэлхийн хамгийн аюултай хөлсний алуурчныг Өмнөд Америкаас хөлслөн түүний амийг хороолгох болно. Марин Грозад шууд хүрэх нь боломжгүй хэдий ч түүний нүдэн дээр хүчиндүүлж үхсэн эхнэр охин хоёроо мартахгүйн тулд долоо хоног бүр өөр өөр улсаас янхан дуудаж авчирч ташуурдуулдаг байв. Энэ талаар мэдсэн алуурчин түүнд хор шингээсэн ташуур илгээснээр тэрээр таалал төгсөх болно.

Гэвч тэдний дутуу үнэлж байсан Мэри Эшли Румынд элчин сайдаар очин олон асуудлыг нааштайгаар шийднэ. Тэрээр Ионескугийн хүүгийн амийг аварч, еврей иргэдийн цагаачлалын эрхийг зөвшөөрүүлэх ба АНУ-аас Румынд сурч байгаад хар тамхины хэргээр шоронд суусан оюутан охиныг мөн суллуулах болно. Нууц бүлгэм түүнийг хороохоор завдах боловч бүтэлгүйтэн нууц бүлгэмийн тэргүүн Стэнтон Рожерс илчлэгдэн алуулснаар зохиол төгсөх болно.

Зохиолд хүйтэн дайны үеийн ЗХУ-ын ард иргэдийн ядуу зүдүү, хаалттай байдлыг болон Өмнөд Америкийн нийгмийн бусармаг байдлыг тодоор дүрсэлсэн ба зарим талаараа уран сайхны хэтрүүлэгтэй ч гэсэн энэ нь номыг унших хүслийг улам төрүүлж өгсөн сонирхолтой ном болсон юм.

One clap, two clap, three clap, forty?

By clapping more or less, you can signal to us which stories really stand out.