Юу ч битгий оролд! Роберт Шекли

Citizen in Space by Robert Sheckley гэдэг зөгнөлт зохиолын богино өгүүллэгийн түүвэр дундаас нь монгол хэл дээр орчуулагдсан нэгэн богино хэмжээний өгүүллэг. Би алийг нь болохыг нь мэдэхгүй л байна л даа. Юутай ч монгол хэл дээр юу ч битгий оролд.

Энэ өгүүллэг дээр дэлхийн иргэд сансрын хөлөг хөлөглөж сансрын олон өөр гариг дамжин амьдардаг болсон байх тэр ирээдүй цагийн талаар зөгнөж бичсэн болно. Энэ үед гарагууд яг л одоогийн дэлхийн хотууд шиг харин сансрын хөлөг яг л машин шиг түгээмэл ашиглагдах болно. Харин дэлхийн хүмүүс суурьших боломжтой гаригуудад суурьшин, боломжгүй гаригуудын ашигтай металлыг олборлон, өөрсдийн оршин суугаа гаригт бүтээн босголт хийх болно. Яг л ийм үед хоёр сансрын хулгайч цагдаа нараас зугтан дэлхийгээс холуур тойрч нэгэн жижиг гариг дээр газардаж олз шиншилж яваад нилээн боловсронгуй хийгдсэн сансрын хөлөг олж түүнийг хулгайлахаар болно.

Гэвч аль гаригаас ирсэн хөлөг болохыг мэдэхгүй учраас ямар орчин нөхцөлд амьдардаг, хэр оюун ухаантай амьтны хийсэн ямар зарчмаар яаж ажиллуулах хөлөг онгоц болох талаар 2 хулгайч огт мэдэхгүй байв. Харин манай харь гаригын амьтан маань зочид хөлөг рүү нь орж байхыг хараад сайхан сэтгэлээр мэндлэхээр очтол өөдөөс нь хөлдөөдөг буугаар удаа дараа буудан биеийг нь хөлдөөхийг үзээд буурай оюун ухаантай, бүдүүлэг соёл иргэншилтэй гаригынхан болохыг мэдээд ихэд цочирдсон ч хөлдөөдөг буугаар удаа дараа буудуулж биеэ хөлдөөлгөсөн байв. Энэ хооронд хөлөгт нь орсон 2 хөлгийг нь хөөргөх гэж оролдон элдэв тохируулга дээр нь дарж үзсэн боловч үмхий шар утаанд угаартан, харь гаригын хүний самар няцлагчид няцлуулан, хөөргөх үеийн даралт тохируулагчид шингэнд живж үхэх шахан байж ажиллуулж чадахгүй байгаадаа бухимдан, аргагүйн эрхэнд өөрсдийн хөлөг рүү буцах болно. Энэ үед харь гаригын этгээдийн мөс нь хайлж, хөлгийг нь хулгайлсан хулгайчдын хөлөгт орж тав тухаа хангахыг бодно. Учир нь хүчилтөрөгчөөр амьсгалдаггүй энэ амьтан ахин хүчилтөрөгчтэй орчинд удах юм бол арьс нь хатан хайрс болж хөдөлж чадахгүй болох аюул нүүрлээд байв. Ингээд хөлөгт нь орж хайрсыг нь хуулах чадвартай хүчлийг олж хайрсаа хуулан, самраа хагалах гэж хичнээн оролдсон ч бүтэлгүйтсэн учир аргагүйн эрхэнд хөлгийг нь хөөрөх чадвартай болгохоор засварлаж эхлэв.

Харин 2 хулгайч арга мухардан өөрсдийн хөлөг рүүгээ буцаж ирэхийг хараад нүдэндээ ч итгээгүй харь гаригийн этгээд хөлөгтөө суун хөөрөв. Харь гаригын этгээд дэлхийн хүнээс хэд дахин том биетэй илүү хүчирхэг ч гэсэн. Гаригынх нь ямар ч амьтантай дайсагнаж болохгүй, амийг нь хөнөөж болохгүй гэсэн хууль байдаг учраас гар хөдлөлгүй өнгөрсөн билээ. Харин 2 хулгайч хөлөгтөө буцаж ирэхэд хөлгийг нь мөн л танихгүй ойлгомжгүй болгож хувиргасан байв.

Эцэст нь хохироохоор заналхийлсэн харь гаригын этгээд биш дэлхийн 2 хүн маань хохироод эзэнгүй гариг дээр үлдэв.

One clap, two clap, three clap, forty?

By clapping more or less, you can signal to us which stories really stand out.