Бас бус зүйлсийг багтаасан номын талаар

Юутай үзэсгэлэнтэй, юутай тэнгэрлэг, юутай гашуудалтай сэтгэл хөдлөлийг унших дуртай блоггер маань ном болгоод алган дээр минь тавьчихаж ээ.
Түүний бичдэг арга барил, техник нь чамайг ганц хором ч уйдаахгүйгээр үл барам уже математикч болчихсон мэт эхний хуудсаасаа төгсгөлийн орон хүртлээ дотрыг чинь бачууруулж, уужруулж, баярлуулж, догдлуулж чадна.
Миний уншсан ном дундаас А.И.Солженицын-ий Иван Денисовичийн нэг өдөр гэх зохиол онцгой байр эзэлдэг. Уншиж байсан хамгийн хамгийн дуртай ном гэхэд ч хилсдэхгүй. Яагаад ч юм энэ 2 ном надад нэг ижил мэдрэмжийг мэдрүүллээ.
Иван денисовичийн нэг өдөрт эрх чөлөөгөө хүчээр хасуулж хавчигдмалд байдалд орсон буруутай, буруугүй эрсийн нэг өдрийн амьдрал гардаг бол нөгөө номонд нь өөрсдийн гараар эрх чөлөөгөө үгүй хийсэн эрдэмтэн судлаачдын нэгэн үеийн амьдралийг өгүүлжээ. Аль алинд нь нөхцөл байдал саад бэрхшээлийг даван туулж байгаа ч мянга хичээгээд нэмэргүй, нөгөө л нэг тойрог дотроо хүссэн хүсээгүй л байх тавилан тэднийг хясаж байдаг.
Математик, философи, бас бус… ганцхан математик таамаглалыг батлах гэсэн эрдэмтдийн 350 жилийн замналын эхний болон төгсгөлийн бүлэг дэх 2 2 хүрэхгүй мөрнөөс би хайрыг мэдэрлээ. Тхх нөгөө л нэг хайр. Елон Маск WAIC 2019-т ЖакМа-тай хийсэн ярилцлагийн эхэнд A.I гэж хайр гэдэг үгтэй илүү дөхнө гэсэн. Мөнхийн сэдэв гэдэг хайр одоо үед улиг болсон байж болох ч өдгөө бид нар арай өөрөөр, арай далайцтай харж эхлэх болсон цаг юм биш үү.
…Номын андуудын хайр, шинжлэх ухаанд шимтэх хайр, тууштай байх хайр. Байгаагаар нь хайрлахаас илүү хир шингээхгүй хайрлах нь жинхэнэ хайр ч юм шиг.
Фермагийн сүүлчийн теоромыг батлах нь хэнд, цаашлаад юунд ашигтай вэ? энэ асуултын хариулт нь анхнаасаа nonsense ч байсан байж магадгүй. Бид нар байтугай хэрэглээний математикийн мэргэжилтэнгүүд, улаан цагаан номын солиотон, мать-аар амьсгалж, мать-аар амьдардаг хэнээтэнгүүд ч мэдэхгүй байх. Алдар нэр, эд баялаг бол ердөө нэг дайвар, тэд зөвхөн тоонд хайртай, тоог бурханлаг оршихуй хэмээн шүтдэг учраас нэг насны амьдралаа чөтгөрийн явуулганд үрэн таран хийсэн. Мөн хүн төрөлхтөний мэдэх гэсэн хязгааргүй шунал хүсэл нь ганцхан асуултанд ч хариулахын тулд 350 жил юу ч биш юм шиг зүтгэхээр агуу их…
Та дээрх номноос олон төрлийн хайрыг олж харна. Мэдээжийн хэрэг нобелийн шагналт зохиолчийн уран зохиолын бүтээлтэй харьцуулсандаа хүлцэл өчиж байгаа ч адил мэдрэмж төрүүлсэн тул дурдахгүй байж чадсангүй ээ.
Тоочин хүмүүстэй адил тоог шүтсэн, биширсэн, хайралсан мэдрэмжийг ч мөн гарцаагүй чамд өгөх болно. Анхны тоог шүтье, Фермаг шүтье, Эйлэр, Гауссыг шүтье, номонд нэр дурдагдсан бүх математикчдийг шүтье, Эндрью Уайлс болон түүний эхнэрийг шүтье
