Таныг мэргэжилийн бус харагдуулах ажлын ширээн дээр чинь байх 12 зүйл

….

Хүн бүр л сайхан тохилог оффист сууж өөрийн хүслээр тохижуулж ажилаа илүү бүтээмжтэй хийхийг хүсдэг. Угаасаа ч оффисийн орчин тухайн хүний ажлын бүтээмжинд нөлөөлдөг нь нууц биш ба ажлын ширээ нь тухайн хүнийг тодорхойлдог нь ч нууц биш юм.


Bisinessinsider сайт дээр тавигдсан дараах мэдээллийг монгол хөрсөн дээр чүд2 буулгахаар шийдлээ. Мэдээж зарим хүмүүс ширээгээ янзалж тохижуулах нь байтугай л завгүй ажилладаг нь мэдээж боловч тэглээ тэглээ гээд таныг тодорхойлох нэгэн имиджиндээ жаахан сэтгэл гаргаж үзээрэй :D

  1. Есөн шидийн овоорсон хоол хүнсний савнууд

Мэдээж та гэрээсээ хоол авчирдаг бол магтууштай хэрэг. Гэлээ гээд хичнээн завгүй ч гэлээ ажлын компьютерээ ширтэнгээ хоолоо хусдаг юм биш биз? Тэгээд идэж дуусгасан хоолны саваа хажуудаа тавьчихаж байна уу? За больдоо энэ чинь нэгт таны ажлын ширээний ашигтай зайг багасгаж улам л заваан замбараагүй болгоно, хоёрт зэргэлдээ ширээний чинь хамтрагчид чинь ч гэсэн таагүй тухгүй мэдрэмж төрүүлнэ. Мөн ийм ширээтэй хүмүүсийг захирлууд болон хүний нөөцийн мэргэжилтэнгүүд нь цагын менежмент байхгүй, хамтран ажиллагсадаа хүндэтгэдэггүй хүн гэж үздэг байна.

2. Наалддаг цааснууд

Олон өнгийн наалддаг цааснууд бидний амьдралд шинэ шинэ боломжуудыг нээж өгсөн гайхалтай санаа гэдэг юм байна лээ. Гэхдээ аливаа юманд хэмжээ хязгаар гэж бий?!! OffoceTeam судалгааны багын 2017 онд хийсэн судалгаанд ахлах менежрүүдийн талаас илүү хувь нь замбараагүй зохион байгуулалттгүй ажлын хэсэг нь хамгийн ядаргаатай анхаарал сарниулсан ажлын бүтээмж багасгах нөхцөлүүдийн нэг гэжээ. Мэдээж үүнд таны хэрэгтэй хэрэггүй санаа, мартахыг хүсээгүй зүйлсээ хааш яаш тэмдэглэсэн наалддаг цааснууд багтана. Мэргэжилтэнгүүд харин байнга авж явдаг тэмдэглэлийн дэвтэр, үзэгтэй байж санаа, төлөвлөлтүүдээ үүндээ бичиж дадахыг зөвлөдөг байна.

3. Дурсамжит зурагнууд

Та өөрийн жижигхэн орон зайгаа хэт хувийн амьдралын шинжтэй илэн далангуй зургаар дүүргэсний хэрэггүй ба энэ нь таны хамт олон болон менежерийн нүдэнд сайхан харагдахгүй л болвуу. Тэдгээр нь хичнээн хүүхэлдэйн киноны зураг байсан ч хамаагүй. Мөн уран сайхны ч юмуу байгальд авахуулсан гайхалтай зурагнууд тань хоёрдогчоор бэлгийн өдөөсөн утгыг идэрхийлдэг ба энэ нь бэлгийн дарамтанд ордог юм байна.

4. Ил байрлах цүнх, түрүйвч

Энэ ч төвөгтэй асуудал л даа. Хэрвээ оффист тань хувийн эд зүйлээ хийх шүүгээ, өлгүүр зэрэг байхгүй бол мэдээж ажлын ширээ сандал дээрээ тавих нь гарцаагүй. Гэхдээ энэ нь мэдээж шалан дээр байснаас л дээр л дээ. Гэхдээ ширээн дээрээ үлдээж явах, бүр онгорхой үлдээх маш зохимжгүй бөгөөд энэ нь хайхрамжгүйг тань илэрхийлдэг ба мөн зохисгүй үйлдэлд уриалан дуудаж байдаг гэнэ. Тиймээ камер байхгүй бол бурхан хүртэл хулгай хийнэ шүү

5. Монитороо зориулалтын бус зүйлсээр өндөрлөх

Жишээ нь өөрийн монитороо номоор өндөрлөх нь мэргэжлийн бус харагдаад зогсохгүй таны мониторыг тогтворгүй байдал үүсгэх аюултай юм. Бүр ч муу шийдлүүд бол цаасан хайрцагнууд овоолсон нэрийн хуудасны хайрцагнууд юм/гадаадууд ч алах юмаа хаха/. Эдгээр нь харахад үнэхээр ядаргаатай.

Үнэхээр л та өндөрлөмөөр байгаа бол зориулалтын тавцан, хэрэгсэлүүдийг ашиглах нь зүйтэй.

6. Улс төрийн утга санаа бүхий хэрэгсэлүүд

За даа манай улсын намын даагын бөөгий доогийнуудад харин ч эсэргээгээ байх ёстой байх л даа. Гэхдээ ер нь мэргэжлийн оффист бол энэ шиг хэрэггүй юм байхгүй ээ. Таны ямар албан тушаал дээр байдаг юу хийдэг, улс төрийн талаар ямар бодолтой, ямархуу идэвхитэй байдаг нь огт хамаагүй. Магадгүй оффист хамгүй зохимжгүй зүйлд энэ орох байх.

7. Тоглоомнууд

Би энэ дээр олон юм орчуулмааргүй байна өө хха угаасаа ойлгомжтой байлгүйдээ. Ер нь ажил дээрээ тоглоом тавьсан хүмүүс лидер болох чадваргүй, дараагийн түвшинд хүрэх чадваргүй, өнгөрсөнтэйгөө зууралддаг гэж үздэг байна

8. Янз бүрийн ариун цэврийн хэрэгсэлүүд

Хэрвээ та бүтээгдэхүүн туршидаг бизнесст ажилладаггүй л юм бол таны ширээн дээр байх нүүрний будаг, дездорант, шүдний сойз, ариун цэврийн хэрэглэлүүд нь таныг харин ч нэг ариун бус харагдуулдаг гэнэ шүү

9. Тамхи

Ширээн дээрх тамхи байтугай үнэртэж байгаа тамхи хүртэл тамхи татдаг хүмүүстээ онцгүй үнэртдэг юм шүү.

10. Нэг удаагын аяга

Цаасан болон пластик нэг удаагын аяганууд чинь ганц юм хусахад л зориулагдсан байдаг юм шүү дээ.

11. Улирлын чанартай чимэглэлийн зүйлс бүтэн жилийн турш ширээн дээр чинь өнжих

Тиймээ тэгхээр та үнэхээр шинэ жилд дуртай. Аль эсвэл сүүлийн төрсөн өдөр чинь мардагдахын аргагүй янзтай болсон. Гэлээ гээд зул сарын бяцхан гацуур ч юм уу төрсөн өдрийн сайхан үгтэй ил захидал чинь жил тойрон ширээн дээр чинь байх нь зохимжгүй л дээ.

12. Гайхамшигтай сонин зүйлүүд

Эдгээрт юу орно гэж бодож байна? Та сэтгэгдэлээ үлдээгээрэй