Статистик ???

“Статистикын газраас гарсан судалгаагаар, статистик мэдээнээс харахад” зэрэг үгс нь яг л “эрдэмтдийн баталснаар” гэж байгаа мэт сонсогддог. Өгүүлбэрт эдгээр үгс орсон байхад л та уншиж, сонсож байгаа мэдээндээ итгэж эхэлнэ. Гэхдээ статистик гэж яг юу вэ?

2 мэргэжилтэн яг адилхан өгөгдөл дээр ажилласан мөртлөө өөр дүгнэлт хэлдэг цорын ганц шинжлэх ухаан бол статистик юм.

Статистик бол тоо, ойлгомжгүй бөгөөд уйтгартай маш олон тоо, их сургуульд ордог хамгийн уйтгартай хичээл, SPSS, сонины нүүрэн дээр томоор харагддаг мэдээнүүд байж болно. Гэхдээ, түр бодоод үзвэл, бид өдөр тутамдаа статистик гэдэг багажийг хэрэглэдэг.

Улаанбаатар хот, хотын хүн ам, их сургууль, оюутнуудын тухай мэдээлэл бол өгөгдөл юм.

Энэ хот 1,080,000 хүн амтай. Хотын их сургууль 1941 онд байгуулагдсан. Одоо 8 тэнхим, 80,000 оюутантай. Үүнийг descriptive statistics буюу өгөгдлийн ерөнхий статистик гэнэ.

Нэг ангийн 11 оюутны дундаж нас 20. Насны медиан 19. Насны мода 21. Үүнийг central tendency буюу өгөгдлийн дундаж хандлага гэнэ.

Дундаж — өгөгдлийн арифметик дунджийг харуулна.

Медиан — өгөгдөлд байгаа үзэгдлүүдийг дараалалд оруулсны дараа голд байгаа утгыг сонгож харуулна.

Мода — өгөгдөлд хамгийн олон удаа давтагдсан утга.

Тэгэхээр ангийн 11 оюутны насны дундаж 20, тэднийг насыг өсөх дараалалд оруулсны дараа 6д байсан хүний нас 19. Тэдэн дунд 21 настай хүн хамгийн олон байжээ.

Эндээс харвал, статистик бол мэдээллийг цэгцлэх, тэндээс өөрт хэрэгтэй зүйлийг мэдэж авах нэг багаж юм. Статистик тоон мэдээллүүдийг тооцоолж, бусад төрлийн мэдээллүүдийг эмх цэгцэнд оруулж, гарч ирсэн мэдээг график болон хүснэгтээр харуулдаг. Тиймээс, мэдээлэл хаана байна тэнд статистик хэрэг болно.

    Гурав зууны арван дөрөв

    Written by

    Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
    Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
    Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade