Toxic хүмүүсээс хол байх уу?

Sua Naidansuren
Nov 8 · 3 min read

Өдөр тутамдаа бид ядаргаатай гэгдэх хүмүүстэй олон учирдаг. Магадгүй тийм хүмүүстэй хамт ажилладаг байх. (Ewww the worst case) Гэхдээ хэн нэгэн чиний уурыг хүргэвэл, тэр түүний биш чиний буруу гэдгийг ойлгох хэрэгтэй.

Байзаарай, гэхдээ, ЯАГААД?

Ихэнхдээ бид өөрсдийн таагүй бодлоо бусдын буруу гэж үздэг. Бидний бодол учраас бид юу бодохоо өөрөө ШИЙДЭХ боломжтой. Өөрөөр хэлвэл, ямар нэг үйл явдал биднийг зовоогоогүй, харин тэр үйл явдлыг хүлээж авч байгаа бидний хариу үйлдэл/бодол биднийг зовоодог.

Эцэст нь, бусдын амьдралыг control-дож чадахгүй гэдгээ хүлээн зөвшөөр дөө найз минь. Тийм учраас хэнээр хүрээлүүлж, хэнтэй хамт цагийг өнгөрөөх нь бидний амьдрал болон үхэлд (our life and death)маш их хамаатай.

Хэнээс зайгаа барих ёстой вэ?

2 төрлийн хүн байдаг.

  1. Өөрийн үнэ цэнээ тодорхойлсон
  2. Өөрийн үнэ цэнээ тодорхойлоогүй

Магадгүй хүн амын 1%-с бага хувь нь өөрийн эрхэмлэдэг үнэ цэнийг тодорхойлсон байдаг байх гэж боддог. Хүний үнэ цэнэ юун дээр харагддаг вэ гэхээр

  1. Та бусдад хэрхэн ханддаг вэ?
  2. Та өөртөө хэрхэн ханддаг вэ?
  3. Юу зөв, юу буруу вэ?

Өөрийн үнэ цэнэ гэх юмгүй хүнийг хэрхэн ялгаж таних вэ? Хоромын дотор эрс өөр хүн болдог хүнтэй тааралдвал та энэ хүн өөрийн үнэ цэнэгүй хүн гэж ойлгож болно.

Toxic хүмүүс анх уулзахад сайхан сэтгэгдэл төрүүлсэн ч хэдэн долоо хоногийн дараа шал өөр хүн болж хувирсан байх нь бий. Ихэвчлэн өөрийн үнэ цэнээ ойлгоогүй хүмүүс хов ярьж, бусдыг сэнхрүүлж, хүмүүсийн хооронд үл ойлголцол төрүүлж сөрөг бүхнийг өөрөөсөө ялгаруулдаг. Өөрөө хэлбэл бусдыг өөртэйгөө адилхан мэдрээсэй гэж хүсдэг байна.

Тэд ихэвчлэн хүмүүст хуурамч өнгө үзүүлж явдаг. Яагаад гэвэл тэдэнд өөрийн ялгарах өнгө байхгүй.

Энэ мэтчилэн тэднээс гарч болох муу муухай зан чанар, үйлдлүүдийг тоочоод байвал барагдашгүй. Гэхдээ хангалттай цаг хугацааг тэдэнтэй өнгөрөөвөл — эцэст нь та яг тэдний нэг болсон байна.

Магадгүй өдрийг хов базаж, бусдыг ятгаж, худлаа ярьж өнгөрүүлэх болно. Яаж гэдгээс үл хамааран бусдыг дагуулсан, сэнхрүүлсэн, өөрийн худал ярианд итгүүлсэн хүч мэдрэх нь хүмүүст сэтгэл ханамж төрүүлдэг. Бидний оюун санаа ингэж л ажилладаг.

Хэрэв та өөрийн амьдралд баримталдаг зарчимгүй(no life principle), үнэт зүйлгүй(no personal value) хэн нэгэн бялдуучилсан зан гаргаж, хэд хэдэн хүн болж жүжиглэж байвал дариухан зайгаа бариарай.

Оронд нь, танд сайн сайхныг хүсдэг хүмүүсээр өөрийгөө хүрээлүүл. Цөөхөн байсан ч хамаагүй.

Бусдад атаархдаг, бусад хүний амжилтыг харж чаддаггүй, сөрөг бүхний эх үүсвэр болсон хүмүүсээс холдох нь зүйтэй. Сайн сайхан амьдралаар амьдахыг хүссэн хүн бүрт энэ нь хэрэгтэй зүйл гэж бодож байна.

Хэдэн жилийн өмнөөс би toxic хүмүүс болон toxic орчинд (Toxic хүмүүсээр халдварласан орчин) БАЯРТАЙ гэж хэлж сурсан. Өөрийнхөө төлөө бат зогсохын төлөө.

Танаас нэг асуулт асууя.

Та муу зүйлийн өмнөөс “ҮГҮЙ”, БАЯРТАЙ” гэж хэлэх зоригтой хүн мөн үү? I mean, toxic найзаасаа холбоогоо таслаж, toxic орчинтой ажлаасаа гарч чадах уу гэж асууж байна. Хэрвээ танд айдас (Хүмүүс надад дургүй болчихно, надад дахиж ажил олдохгүй, ирээдүйд энэ хүн ямар нэг байдлаар надад хэрэг болох болов уу г.м) байвал та өөрийн үнэ цэнэ, амьдралд баримталдаг зарчимаа мөн бодож үзэх хэрэгтэй юм байна даа.

Энийг уншиж дуусаад магадгүй та өөрийгөө хүн амын 1% -д багтаж байгаа гэж бодоод нээрээ ч ийм хүмүүс байдаг шүү гэж бодох боловч та бас өөрийгөө toxic хүн эсэхээ бодоод үзээрэй.

    Sua Naidansuren
    Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
    Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
    Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade