Хэлмутын Kristallnacht


Гэрэл, сүүдрийн заагт ажиллагч, Хэлмут


Сартай шөнө, буун дуу, “Ээж ээ…”, хагарсан цонхны тансаг чимээ, гялгар гэхдээ хорлонтой “дусал”-ууд… 1938.11.09 Түүхэнд Kristallnachtбуюу “Болор шөнө” гэх тансаг нэрээр үлдсэн энэ үдэш олон сая еврей дутуу нойртой, цочсон зүрхтэйгээр (үхлийн сум өөрсдийг нь чиглэжээ гэдгийг гадарлаа ч үгүй) сэрж… Америк эхийн хэвлийд бүрэлдсэн Еврей хүүгийн эцэг байдал бишдсэнийг гадарлан… Ньютоны гэр бүл Чилид дүрвэн иржээ. Шилжилтийн насны шавилхан бандийн сэтгэлд дайны сүүдэр бага суугаасай гэсэндээ эцэг Ньютоны сэдсэн арга ердөө л зургийн аппарат худалдан авах байв. 12 настайд нь бэлэглсэн аппарат Kristallnacht-тай хамт үүрд булшлагдсан болохоор тэр. Манай гаригийн хамгийн алдартай гэрэл зурагчин Хэлмут Ньютоны түүх ингэж л эхэлжээ. Яг одоо таны сонирхлыг бушуухан уншиж дуусгаад, Google.com руу орж, энэ эрхэмийн зургийг хайх гэсэн “адын” хүсэл татаж байгаа байх. Та юу олно гээч… “Тэд ирж явна…”

Удалгүй Ньютоных Сингапур руу нүүв. Тэр “Straits Timesсэтгүүлд хөрөг гэрэл зурагчнаар ажиллах болсон нь хорьхон настай залуугийн мэргэжлийн чадвар бүрэлдэхэд ёстой л Kristallnacht(үгийн үндсэн утгаараа шүү дээ) болж. Гэхдээ тэр энд нэг жил ч бололгүй бөгөөд 1940 оны есдүгээр сарын 27-нд “Queen Mary”онгоцны тавцан дээр Австрали улсыг сэтгэлдээ зураглан зогсоод эцэг, эх Ньютон руу гараа даллаж зогсов. Тэр Викториа хотод суурьшиж, гурван жил Австралийн армид хүнд машины жолоочоор ажиллаж байж Австралийн иргэн болсон юм. 1946 оноос эхлэн мэргэжлийн замналдаа орж, “Флиндерс Лайне” сэтгүүлийн загварын зурагчин болж, 1957 оны тэр нэг гайхалтай учрал болтол тэндээ ажиллав. “Гэрэл зурагчдын зөн” үзэсгэлэнд оролцсон Хэлмут Ньютон Хэнри Талботтой танилцаж, “Хэлмут Ньютон ба Хэнри Талбот” гэрэл зургийн студи байгуулах тал дээр санал нэгджээ. Тухайн үедээ тэд гар нийлж, ёстой балласаан. Дэлхийд алдартай загварын сэтгүүл “Vogue”-ийн тансаг зургуудыг энэ хоёр л авдаг байж шүү дээ. Нөхөрлөл удаан үргэлжлээгүй, Франц, Германы алдартай сэтгүүлүүд тэднийг булаацалдаж авав. Хэлмут 1958 онд Австралийн “Vogue”-руу нүүх хүртлээ тэнд ажиллажээ.

1981 он түүхэнд юугаараа чухал гээч. Олон шалтгаан байж болох ч Дэлхийг өөрчилсөн арван гэрэл зургийн нэг болох “Тэд ирж явна” зургийн кадрыг тэр энэ онд авчээ. Өндөр өсгийт дээр гунхсан дөрвөн нүцгэн бүсгүй…(харцыг нь сайн ажиглаарай) Хэлмутын энэ зурагтаа гоо сайхныг, нүцгэн биеийг тэс өөрөөр, бидний төсөөллөөс огт өөрөөр харсан нь түүнийг дэлхийн хүн болгосон юм. Хүмүүс түүний зургийг л харах гэж үзэсгэлэнгийн гадаа зургаан цаг дугаарладаг байж шүү дээ.

-Өдрийн хамгийн сайхан мөч юу вэ?

-Харанхуй, гэрэл хоёрын заагт ажиллах.

-Та ямар хувцас өмсөхөөс хамгийн түрүүнд татгалзах вэ?

-Хутгаар зүйж хийсэн дотуур хувцас. (инээв)

-Хэрвээ та буцаад хүүхэд насруугаа очвол, гэрэл зурагчны замналыг хөөх шийдвэрээ өөрчлөх байсан уу?

- Яалаа гэж, харин хөрөг зураг биш, папарацци тал руугаа илүү хөгжихийг хичээх байсан. Би уйдаж байна шүү дээ.

-Таныг алдарт хүргэсэн зургууд гэхээр ихэвчлэн нүцгэн хүүхний зураг байдаг. Гэсэн хэрнээ хүмүүс таныг хөрөг зурагчин, абстракт, загварын гэхчлэн олон ангилалд хуваадаг. Хэзээ нэгэн цагт та порно сэтгүүд ажиллаж байв уу?

-Үүнийг уншиж буй хүмүүс эротик, порно хоёрыг салгаж үзэх хэрэгтэй. Хэрвээ тэгж үзвэл би хэзээ ч порно зураг авч байгаагүй. “Playboy” сэтгүүлд ажиллаж байхдаа эротик зураг олныг авсан.

2004 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр түүхэн дэх аугаа еврейчүүдийн нэг, манай гаригийн хамгийн алдартай гэрэл зурагчин Хэлмут Ньютоны цогцосыг машин дотроос нь олжээ.

“Бурханд нүцгэлэх хэрэг гарч…” (“Vogue” сэтгүүлд түүний үхлийн талаарх бичсэн нийтлэлийн хэсэгт ийн бичсэн байв)


Originally published at tekism.blogspot.com on August 23, 2015.

Show your support

Clapping shows how much you appreciated Tekist Tegshee’s story.